С.Эрдэнтуул дарга аа, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хар зах биш шүү
Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн гэж сайхан газар байлаа. Талбай томтой, энд тэндгүй мод зүлэг тарьсан энэ газарт улаанбаатарчууд уушгиа баярлуулах гэж ирдэг байв. Тийм ч зорилготойгоор анх байгуулсан биз ээ.
Гэвч Б.Саранчимэг даргаас хойш энэ газар зорилгоосоо ухарч, шөнийн зах шиг болжээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг өдгөө “Нарантуул” олон улсын худалдааны төвийн босс гэгддэг С.Сайхансамбуугийн охин Эрдэнэтуул тэргүүлж буй. Тиймдээ ч хүмүүс “С.Эрдэнэтуул дарга нь болоод “Нарантуул 2″ зах болчихлоо” гэж халаглаж байх вэ.
Хотынхны амралт, алжаалаа тайлдаг гол газрын нэг болсон энэ газарт худалдаа наймаа, шорлог, хоол унд гээд элдэв бизнес хөгжиж, уушги баярлах нь битгий хэл улам хордоод гарах нөхцөл бүрджээ.
Үүнээс гадна Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн аюулгүй байдалд анхаарахгүй бол энэ сарын эхээр л гэхэд 9 настай хүүхэд тогонд цохиулж гэмтсэн тохиолдол ч гарч байв.
Харамсалтай нь С.Эрдэнэтуул дарга “Миний хариуцлагагүй байдлаас болж осол гарлаа” гээд уучлалт ч гуйсангүй. Хятад тоглоом энд тэндгүй зах шиг өрж, юугаа ч мэдэхгүй хүүхдүүд түүнийг нь авна гэж эцэг эхээ шаналгаж, уйлалдах нь эгээтэй л зах аятай болжээ.
Хөөсөн чихэр, хиншүү тарьсан шорлог гээд энд тэндгүй элдэв үнэр үнэртэж, эрүүл агаараар амьсгалж чадахгүйд хүрнэ. Хиншүү утаанаас нь болж ойр хавийн айлууд нь цонхоо ч онгойлгож чадахгүй болжээ.
Тиймээс С.Эрдэнэтуул дарга аа, та энэ асуудалд нэг анхаарч, ард түмнийхээ ая тухтай амарч зугаалдаг газрыг аюулгүй, элдэв бараа өрсөн зах болгохгүйд анхаараач.
Erennews.mn
URL: