Хөвсгөл далайн ачаалал их байна
Монгол орны хойморт орших Хөвсгөл нуурыг зорин ирэх гадаад дотоодын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Энэ жилийн хувьд баяр наадмын өдрүүд амралтын өдрүүдээр үргэлжилж байгаа учраас Хөвсгөлийг зорих иргэд өмнөх жилээс илүү байв. Тухайлбал нэг өдрийн турш Хөвсгөл нуурыг зорих иргэдийн тоо 10 мянгаас хол давсан бол жуулчдын тоо 24000 жуулчин хүрээд байна.
Тухайн өдөртөө ирсэн 10 мянган иргэд ирж, өмнөх өдөр ирсэн 10 мянга орчим иргэд нь буцаж байгаа” гэдгийг Хөвсгөлийн Тусгай хамгаалалттай газрын аялал жуулчлалын мэргэжилтнүүд хэлж байлаа. Хөвсгөл нуурын ойролцоо үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа 55 жуулчны бааз, Хатгал тосгон жуулчны баазуудтай нийлээд 80 орчим гэр, буудал нийтдээ нэг өдөрт 4000 хүн хүлээн авах хүчин чадалтай боловч баярын өдрүүдэд ачаалал 5-6 дахин нэмэгдсэн байна. Жуулчны бааз, гэр буудлын захиалга дүүрч ачаалал хэт нэмэгдсэн учраас зарим иргэд өөрсдийн майхантайгаа нуурын эргээр бууж байгаа бөгөөд цаашид багтах боломжгүй болж байгаа ажээ.
Bataar.mn
URL: