Н.Энхбаяр нөхөн сонгуульд хүч үзэхээс айхгүй гэв
Ирэх 10 дугаар сард тов нь тодорхой болсон Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд МАХН-наас Н.Энхбаярыг нэр дэвших хамгийн өндөр магадлалтай хэмээн олон хүн үзэж байгаа.
Хэрэв түүнийг нэр дэвших аваас сонгогдох магадлал хамгийн өндөр гэж үзэх нь ч бий. Тиймээс тус нөхөн сонгуульд түүнийг нэр дэвших эсэх талаар тодруулга авчээ.
Тэрбээр “Намайг манай намын бага чуулганы гишүүд дэмжвэл надад татгалзах зүйл байхгүй. Би сүүлийн хэдэн жил хангалттай боловсорч, хүмүүжсэн. 2012 оны УИХ-ын сонгуульд намайг боловсролгүй гээд оруулаагүй. Зургаан жил боловсролдоо анхаарсан. 2017 онд хүмүүжилгүй гээд хассан. Өнгөрсөн нэг жилд намайг МАХН-ын хамт олон, ард түмэн хангалттай хүмүүжүүллээ. Ахиад ямар нэг шалтгаан гаргаад ирэхгүй бол өрсөлдөхөд айгаад байх зүйл үгүй. Би хувьдаа өрсөлдөхөд бэлэн. Гэхдээ бүрэн эрх нь бага чуулганд бий. С.Ганбаатар, Ц.Оюунбаатар дэд даргуудыг хэнийг нь нэр дэвшүүлэхээ шийдээгүй байна. Биднээс хэн ч дэвшсэн бай УИХ-д суувал эрхэм зорилго нь МАХН-ын ганц гишүүн Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг УИХ-аар батлуулах явдал. Ингэж чадвал хээл хахууль, шударга бус зүйлээс сална” хэмээн мэдээллээ.
URL: