Хөлбөмбөгийн тоглолтын дараа таван хүүхэд усанд осолджээ

Бангладеш улсын өсвөрийн хөлбөмбөгчид Бразил болон Аргентины шигшээ багийн өмнөөс нөхөрсөг тоглолт зохион байгуулсан аж. Уг тоглолтын дараа өсвөр насны таван хүүхэд усанд осолдож, амиа алдсан талаар “www.ndtv.com” сайт мэдээллээ.

32490

Цагдаагийнхан хөвгүүдийн цогцсыг Матамухури голоос гаргасан байна.

 

Орон нутгийн цагдаагийн газрын дарга Бакшиар Уддин Чоухури “22 хөвгүүн дэмждэг хоёр багтаа хуваагдан, нөхөрсөг тоглолт зохион байгуулсан. Уг тоглолт өнгөрсөн бямба гаригт 17.00 цагийн орчимд зохион байгуулагдсан” хэмээн ярьжээ.

 

Тоглолтын дараа зургаан хөвгүүн гол руу сэлэхээр орсон бөгөөд Матамухури гол хэтэрхий гүнзгий байсан учир хөвгүүд живсэн аж.

 

Голын ойролцоо байсан иргэд нэг хүүг аварсан гэнэ. Амиа алдсан хөвгүүдийн дунд төрсөн ах, дүү хоёр бий гэв. Хөвгүүдийг оршуулах ёслол өчигдөр зохион байгуулагджээ.

 

Б.Дэлгэрцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих