АТГ-аас халсан, чөлөөлсөн хүний тоо 20-д хүрчээ
Авлигатай тэмцэх газрын удирдлагууд бүтцийн өөрчлөлтөө үргэлжлүүлж хийсээр байна. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар өчигдөр Тагнуулын ерөнхий газрын Төрийн холбооны газрын ажилтан н.Батсуурийг гүйцэтгэх албанд авчээ. Тэрээр 30 гаруй жил энэ мэргэжлээрээ ажилласан байна. АТГ-ын дарга нар тус байгууллагын Тамгын газрын дарга Г.Бадарчийг Ч.Өнөрбаяраар, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадасыг С.Эрдэнээгээр сольсон. Дараа нь Мөрдөн шалгах хэлтсийн дарга А.Эрдэнэбатыг судалгаа шинжилгээний ажилтан болгож, Э.Амарбатыг хуучин албанд нь томилсноор ажлаас халагдаж, өөр газарт шилжсэн хүний тоо 20-д хүрчээ. Тухайлбал, Мөрдөн шалгах тасгийн хоёрдугаар хэлтсийн дарга Н.Батзогсох, мөрдөн байцаагч Ч.Жаргалбаатар, П.Шижир, хэвлэлийн төлөөлөгч Ц.Эрдэнэцэцэг нарыг ажлаас нь халжээ. Харин оронд нь УМБГ, ТЕГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ажилтан авч буй юм.
URL: