ТУУЛ ГОЛ ҮЕРЛЭЖЭЭ
Өнөөдрийн байдлаар Хэнтий нуруунаас эхтэй Туул, Тэрэлж, Барх, Балж, Онон, Хэрлэн голын эх болон Хангай нурууны Орхон гол Хархорин сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-60 см нэмэгдэж, Балж гол үерийн аюултай түвшинг 25 см, Хэрлэн гол үерийн түвшинг 40-60 см, Туул гол Улаанбаатар хот орчимд үерийн түвшинд дөхөн хүчтэй үерлэж байна.
Энэ сарын 14-нд Туул гол Алтанбулаг сум орчимд усны түвшин 25 см нэмэгдэнэ. Иймд дээрх голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
URL: