“Далхын дэнж”, “Гандангийн дэнж” болсон нь
Манай нийслэл хотод “Гандангийн дэнж” гэж хэдэн зууны турш нэрлэгдэж, сүм алтан ганжир гялалзсан тухайн үедээ өндөр дэнж байж. Гандангийн дэнжийг урд цагт “Далхын дэнж” хэмээн нэрлэдэг болсон гэдэг. Их хүрээ анх Алтан тэвшийн хөндийд төвхнеж байхад “Гандангийн дэнж” сэрүүхэн, сэлүүхэн байсан байж таараа.
Тэгээд л айлууд зун нь зусдаг байсан хэрэг. Энэ дэнжид Далх гэдэг айл олон жил зусдаг байсан учир “Далхын дэнж” гэгдэх болсон байна.1838 онд Гандантэгинчлэн хийдийн гол дуганыг барьснаар Гандангийн дэнж хэмээн нэрлэх болжээ. Гандантэгчинлэн хийдийн барилгууд нь Монгол, Монгол-Түвд, Хятад-Түвд загвараар баригджээ.
Өнөөдөр Гандантэгчинлэн хийд нь 900 гаруй ламтай, Шашны дээд сургуультай Монголын бурхан шашны тэргүүн том хийд болжээ. Эргэх дөрвөн улирлын турш Гандангийн дэнжид сүсэгтэн олны хөл тасрахгүй үргэлжилсээр байна.
Н.Лхагва
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: