Муусайн алуурчид ш дээ
УИХ-ын тав дахь өдрийн нэгдсэн чуулган дээр “Долоодугаар сарын нэгний өдрийн хэрэг”-ээс үүдэн УИХ-ын дөрвөн гишүүний хооронд маргаан гарч арай л барилцаж авсангүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмнээсээ уучлалт гуйх ёстой гэсэн асуудлыг Хууль зүйн байнгын хорооноос чуулганы нэгдсэн хуралдаанд оруулснаас болж хэрүүлийн алим УИХ-ын эрхэм гишүүн Х.Тэмүүжин, Э.Мөнх-Очир, Д.Зоригт, С.Эрдэнэ нарын хооронд болсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмнээсээ уучлалт гуйх хэрэгтэй гэсэн төслийг нь дэмжээгүйгээс болж Х.Тэмүүжин гишүүний уур нь үнэхээр их хүрч бүр сүүлдээ хэлэх үг нь олдохгүй байгаа бололтой царай нь минчийж улайн долоовор хуруугаараа МАН-ын гишүүд рүү чичилж байснаа “муусайн алуурчид, та нар ард түмнээсээ уучлалт гуйх эр зоригтой байгаач” хэмээн тэвчээрийн тэлээг задлан хашгирав.
Тэр бүү хэл хэн хэн энгийн номхон дөрвөн иргэнийг буугаа хэрхэн хаана аваачиж өөрчилсон, сумныхаа хонгиог хаанаас түүсэн гээд бүх булхайг нь уурандаа дэлгэж орхисон.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: