Обама олзлогдсон онгоцоо эргүүлэн авахыг хүсэв

Иракийн ерөнхий сайд Нури аль Маликтай хийсэн уулзалтын дараа Барак Обамагаас нэгэн сэтгүүлч Иранд унасан америкийн нисгэгчгүй онгоцны талаар тодруулжээ.

Сэтгүүлчийн асуултад Обама албан ёсны хариулт өгсөн байна. Тэрбээр Иран улсаас онгоцоо нэхжээ. Афганистаны нутагт нислэг хийж байгаад санамсаргүй алдааны улмаас сураггүй алга болсон, улмаар Ираны хилийг зөрчиж “олзлогдсон” нисгэгчгүй онгоцоо эргүүлэн өгөхийг албан ёсоор хүссэн хэмээн тэрбээр мэдэгджээ.

Одоогоор Ираны тал ерөнхийлөгчийн онгоцоо эргүүлэн авах хүсэлтэд хариу ирүүлээгүй байгаа гэнэ.

Америкийн нисгэгчгүй онгоцыг өнгөрсөн долоо хоногт Ираны тал улсынхаа төв телевизээр ард иргэддээ харуулсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих