Оросоор ярилаа гэж амыг нь урж, машин доогуур шиджээ
Украины Сумы мужид нүүж ирсэн Донбассын уурхайчин болон түүний гэр бүлийнхнийг Оросоор ярьлаа хэмээн зоджээ. Эндхийн оршин суугчид эрэгтэйн амыг урж, машин доогуур шидсэнийг Украины УНИАН агентлаг мэдээлсэн байна.
Уурхайд 20 жил ажиллаж, 2 дугаар групптэй болсон Вячеслав Рожковыг Буймер тосгоны дэлгүүрийн хавьд явж байхад нь халджээ. Тосгоныхон түүнийг Украинаар ярихыг шаардсан байна.
“Тэд түүнийг дэлгүүрийн ойролцоох зам дээр чирч гарган, амыг нь уржээ. Эхлээд гурван хүн байсан бол, сүүлдээ бүр 9 хүн болсон. Тэд түүнийг машин доогуур шидэж, дайруулах гэсэн” гэж хохирогчийн гэргий ярьсан байна.
Завьж нь урагдсан эрэгтэйг эмнэлэгт хүргэжээ. Цагдаагийн байгууллага болсон явдлыг тодруулахаармөрдөн шалгаж байгаа аж.
С.Инда
URL: