ДАРУУХАН Т.БАРХҮҮ БАС Л ГАНЦААРАА…
Монголын чадварлаг, жүжигчдийн нэг авьяас, билэгийн ундарга болсон Т.Бархүүг ер нь их даруухан гэдэг. Тэрбээр саяхан “Яг түүн шиг 1, 2, 3”-ынхан нэг дор цугларч аяллын автобусанд Тэрэлж амралтыг зохих зуураа тэмцээнийхээ дугааруудаас дуулж, хуурдаж балайг нь авч байсан юм.
Харин Т.Бархүү ганцаараа жолоочийн дэргэд суун маш даруухан явна лээ. Энэ жилийн хувьд уран бүтээлийн чамгүй их олзтой байгаа хэд, хэдэн үйл ажиллагаанд ирэх бүртээ байнга ганцаараа яваа харагддаг. Эргэн санахад эхнэр МУГЖ И.Одончимэгтэйээ хамт ямар нэг үйл ажилагаанд хамт ирсэн нь тун ховор шүү. Байнга л ганцаараа явах уран бүтээлч маань саяхан болсон нэгэн нээлтийн үйл ажиллагаанд мөн л ганцаараа ирсэн нь папарацичдын дуранд буужээ.
URL: