Сонгуулийн хуулийг гацаагсад буюу амлалтаасаа бултагчид

-Нэр бүхий 24 гишүүн ард түмнээсээ уучлалт гуйхгүй гэв-

“Хонх нь дуугарахаар дамар нь таг” гэдэг шиг УИХ дахь хоёр намын бүлгүүд Сонгуулийн тухай хуулийг гацаасаар. Ийнхүү ирэх сонгууль ямар тогтолцоогоор ч явах нь тодорхойгүй байхад төрийн эрх баригч хоёр томоохон хүчин сонгууль эхэлж буйг албан ёсооор зарлалаа. Өөрөөр хэлбэл, МАН Бага хурлынхаа үеэр  ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөр болох “Хөгжлийн мод” гэх зүйлийн үндсийг тарьж байгаагаа зарласан бол, Ардчилсан намын хувьд Хан-Уул дүүрэгт “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийг хаах үеэр АН-ын ЕНБД “Монгол хүн 2020” хөтөлбөрийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хөтөлбөрөө нэгтгээд,  намынхаа мөрийн хөтөлбөрийг  гаргаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ сонгууль эхэлж буйг албан ёсоор зарлав. Нэг ёсондоо эрх баригч хоёр намын удирддлагуудын аль аль нь сонгуулийн гарааны зурхайн дээр ирсэн болохыг нэгэн зэрэг шахуу илэрхийллээ.
Уг нь бол өнөөдрийн парламент анх бүрэлдэн тогтох үед “Сонгуулийн тухай хуулийг бо­ловс­рон­гуй болгохгүй л бол сонгуулийн тогтол­цоо­ноос болж долдугаар сарын 1-ний үйл явдал бол­чих­лоо. Тиймээс хуулиа  боловсронгуй болгоё”  хэ­мээн хамгийн их дуугарсан нь тэр үеийн МАХН буюу өнөөдрийн МАН гэдгийг улс төрийн хүрээнийнхэн болон ард түмэн мартаагүй. Гэтэл өнөөдөр тэр бүхнийг нь засч  залруулах, Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн най­руул­­гыг батлах амлалт өгч байсан МАН-ынхан хамгийн их гацаасаар. Ёстой л нөгөө “Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө” гэгчийг боди­тоор нь харуулж байх шиг.
Тэдэнд улс орон гэхээсээ илүү намын, тэр ч байтугай хэн нэгний хувийн эрх ашиг давам­гайл­саар байгаа нь нүднээ илт. Тухайлбал, МАХН-ын Таван тө­­гөлдөршлийн нэгэнд орсон про­порциональ тогтолцоогоор оруулж ирсэн хуулийн төсөлд 50:26 гэсэн  байсныг МАН 48:28 болгосон. Намын нэрээр ду­­гуйлъя гэсэн байсныг на­мынх ч гэе. Хүнийх ч гэе хэ­мээн өөрсдийнхөө шидсэн чу­­­лууг толгой дээрээс нь унах вий гэхээс үхтлээ айсан. Тэр ч бүү хэл сонгуулийн хуу­лиа тө­­гөл­­дөршүүлье гэсэн зо­рил­гоор хуулийн төсөл санаа­чил­сан бүлгийн даргаа хүртэл  сууд­­лаас нь ховхолсон гэхээр  МАН-ынхан хэлсэн бүхнээсээ ухар­­саар.

Тэдний энэ увайгүй са­налыг АН яалт ч үгүй хүлээн ав­сан боловч 48-аас 28 руу хэр­х­эн яаж шилжих вэ гэдэг асууд­лаар МАН мөн л гацалт үүс­гэлээ. Энэ  мэтчилэн аар саар­­хан шалтгаанаар гацааж цаг хожиж суух, эсвэл хуулийг хуу­­чин хэвээр явуулах ёстой ху­га­цаанд нь тулгачих санаатай би­түү­хэн хүсэмжилж суугаа ги­шүү­дийнхээ нөлөөлөлд автаж нэг тойрогт чихэлдэж байгаа ги­шүүдээ сийрүүлэх  арга сү­вэг­чилсээр. Хэдэн жил нэг той­рогт дархлагдаж, мөнгө ца­цаж бэлэн ярьж тойргийнхоо гишүүдийг тойглосон гишүүд нь  сандлаасаа тас зуурчихаад тавихгүй байгаа нь сонгуулийн тухай хуулийг гацаахад  хам­гийн том нөлөөлж байгаа аж. Долдугаар сарын 1-ний хар өдрөөс болж сонгуулийн хуулиа боловсронгуй болгоно хэмээн дуу­гарч байсан намынхан өнөө­дөр нэг иймэрхүү байдалтай цаг нөхцөөж сууна. Гэтэл “гал дээр тос” гэдэгчлэн өнөөх дол­дугаар сарын 1-ний хэрэгтэй хол­богдуулан УИХ-ын Хүний эр­хийн дэд хорооны дарга Х.Тэ­мүүжин “Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээ” УИХ-ын тогтоолын төслийг өр­гөн барьж хэлэлцүүлсэн нь ги­шүүдийн хувьд том шалгалт болж чадлаа.  Бүхэл бүтэн таван хү­ний амь нас эрсдэж, олон арван мянган  залуусыг  “аавын хаалгыг” татуулсныхаа төлөө ар гэр болон энэ явдлын улмаас айдас хүйдэст автсан ард иргэдээсээ Монголын төр уучлал гуйх тухай заалт байв.

Нөгөөтэйгүүр Долдугаар са­рын 1-ний үймээний үеэр ца­г­даа­гийнхан галт зэвсэг хэ­рэглэсний улмаас дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шарх­даж, нэг хүн МАХН-ын төв бай­ранд гавлаатай угаартаж нас барсан билээ. Энэ эмгэнэлт яв­дал онц байдал зарласны да­раа цагдаагийнхан үүрэг гүйцэт­гэх явцад, цагдаагийнхан ажил­ла­сан маршрутын дагуу бол­сон гэдгийг ч зарласан юм. Хуулийн төслийн энэхүү та­нил­цуул­гыг сонссон  гишүүд Э.Мөнх-Очироос эхлээд юу юугүй уучлалт гуйлгах гэж бай­гаа мэт “Х.Тэмүүжин чи өөрөө дуртайгаараа уучлалт гуй. Энэ төслийг  унагацгаая” гэх мэ­тээр гишүүдийг уриалж бай­гаа нь  үнэхээр хачирхалтай.

Түү­ний  унагая гэсэн саналыг са­­нал хураалтад оролцсон 39 ги­­шүү­­нээс 24 нь татгалзаж, 15 нь тогтоолын төслийг дэмж­сэн юм. Нэрсийг дурьдвал П.Алтангэрэл, Д.Баделхан, Э.Бат-Үүл, Н.Ганбямба, Ц.Даш­дорж, Х.Жекей, Даш.Зоригт, Ц.Мөнх-Оргил, Х.Наранхүү,  Д.Оюун­хо­рол, О.Чулуунбат, М.Энх­болд, Д.Ар­вин, Батж.Бат­баяр, Р.Буд, Д.Дон­дог, Д.Загд­жав, Э.Мөнх-Очир, Ц.Ням­дорж, А.Тлейхан, Ж.Энх­­баяр, Ө.Энхтүвшин нар иргэдээс уучлалт гуйх шалгалтад бүдэрч  үнэн нүүр царайгаа харууллаа.

Эд­гээр ги­шүүдийн нэрсээс хара­хад МАН-ын голдуу нөхөд л дур­гүйц­лээ илэр­хийлсэн байгаа юм. Хэдийгээр  ту­хайн үеийн МАН-ынхан тэр өдөр хохирсон байж болох ч таван хү­ний ами­наас илүү гарз гараагүй. Х­а­­рин мөнгө хүчтэй болохыг ха­­руулж тухайн үед халдлагад өрт­­сөн намын байрныхаа оронд тэнгэр  баганадсан өн­дөр бай­­шин бос­го­чихоод сандайлц­гааж бай­гаа юм. Гэтэл хүний амийг тэр  хэмжээний мөнгөөр бос­гоод ирж чадахгүй биз дээ.  Эцэст нь Сонгуулийн тухай хууль ч бай, долдугаар сарын 1-нд хохирог­сод, ар гэрийнхнээс нь уучлалт гуйх ч гэсэн   үнэндээ МАН-ын олонхиороо шийдэх асуудал. Тэд амласан л бол хийх ёстой. Хийе гэвэл их хүч нь ч байна.  Учир нь хэрэв хоёр нам хамтраагүй байсан бол тэд хүссэн хүсээгүй л амлалтаа биелүүлсэн болж харагдахыг хүссэндээ энэ бүх­нийг хийж таарах л байсан шүү дээ.

Б.Даваа

mminfo


URL:

Сэтгэгдэл бичих