Дахин нэг хүүхэд цахилгаанд цохиулан амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа
Цагдаагийн байгууллагаас “Налайх дүүргийн VI хороонд байрлах амралтын газрын хойно шонгийн модны тогтой утсанд долоодугаар сарын 5-ны 15:00 цагийн үед хүүхэд цохиулж нас барсан байна“ гэсэн мэдээллийг хүлээн авч шалгажээ.
Амралтын газраас хойш 250 метрийн зайд газар унасан байсан дугааргүй шонгийн модны цахилгааны утсанд долоон настай “Н” гэгч охин унадаг дугуйтай явж байгаад хүрч, цахилгаанд цохиулж, нас барсан харамсалтай хэрэг гарсныг шалгаж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвөөс мэдэгдлээ.
http://www.sonin.mn/news/gemt-hereg/92737
URL: