Д.Трампын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ буурчээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОПЕК буюу Газрын тос экспортлогч улсуудын байгууллагын гишүүн орнуудад хандан газрын тосны үнийг хямдруулахыг уриалсны дараа газрын тосны дэлхийн зах зээлийн үнэ өнөөдөр өглөөнөөс буурч эхэлжээ.
Тухайлбал, 9 дүгээр сард худалдах Брент маркийн газрын тосны фьючерс арилжааны үнэ 0,7 хувиар буурч, нэг баррель нь 77,69 ам.доллар болсон байна. Харин 8 дугаар сард худалдах WTI маркийн газрын тосны фьючерс арилжааны үнэ 0,34 хувиар буурч, 73,89 ам.доллар болжээ.
Өмнө нь Д.Трамп мэдэгдэхдээ “ОПЕК нь гзарын тосны зах зээлийг ов залиар барьж байгаа бөгөөд үүнийгээ зогсоох ёстой, тус байгууллага олборлолтоо өдөрт 2 сая баррелиар нэмэгдүүлэх нь зүйтэй” гэсэн юм.
National Australia Bank (NAB) банкны шинжээчдийн таамаглаж байгаагаар, ойрын хэдэн сарын хугацаанд Брент маркийн газрын тосны үнэ 75-80 ам.долларын хооронд хэлбэлзэхээр байна. Гэхдээ ОПЕК-ийн орнууд олборлолтоо мэдэгдэхүйц нэмэгдүүлэх аваас оны сүүлчээр үнэ буурах аж.
URL: