Ерөнхий сайд С.Батболд АН-ын гадаад дахь сурталчилгааг хариуцжээ
Ерөнхий сайд С.Батболд саяхан Индонезийн Бали арал дээр болсон Ардчиллын төлөөх IV чуулга уулзалтад оролцож “Ардчиллын төлөө Ази дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх, ардчиллын институцийг бэхжүүлэх” сэдвээр илтгэл тавьжээ. Энэ үеэр өөрийн улсдаа ардчиллыг хэрхэн хөгжүүлж буй тухай болоод цаашид хэрхэн хайрлах тухай ам тангаргаа өгөөд иржээ. Амныхаа халуунд арай л Ардчилсан намыг ирэх жил ялуулахад ч бэлэн байна гэсэн үг унагачихаагүй юмдаг уу даа… Гэтэл тэрбээр эх орондоо ирээд энэ талаар илтгэх нь байтугай дурдаа ч үгүй билээ. Тэгэхээр АН-ын үйл хэргийг дотооддоо сурталчлах ажлыг Н.Алтанхуяг хариуцаж, гадаадад таниулах ажлыг нь Ерөнхий сайд С.Батболд хариуцаж буй бололтой.
URL: