Төрөлтийн тооноос ирээдүйг “унших” нь
Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт томилогдон “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
Улс орны ирээдүй болсон хүүхдүүдийн тухай, тэдний урт хугацаанд тоон өөрчлөлтийг хэрхэн авч үзэх талаар тайлбарлая. Юуны өмнө, надад нэг асуулт байна. Та эхээс хэдүүлээ вэ. Мөн, та хэдэн хүүхэдтэй вэ. Цаашлаад таны аав, ээж болон өвөө, эмээ ах дүү хэдүүлээ вэ.
Бодоод үзвэл, өвөө эмээгийн, аав ээжийн, бидний болон үр хүүхдүүд гээд хойшлох тусам ах дүүсийн тоо цөөрсөн хандлага ажиглагддаг. Миний хувьд ч адилхан. Аав маань эхээс наймуулаа бол би доороо нэг охин дүүтэй айлын том хүү.
Ажиглаад байхад, улс орон хөгжихийн хэрээр төрөлтийн тоо буурч, урт хугацаанд насжилт явагдахад нөлөөлдөг. Буурай орнуудад, дөнгөж төрсөн нярай нэг хүртэлх насандаа эндэх (нярайн эндэгдэл), мөн тав хүртэлх насандаа эндэх (нялхсын эндэгдэл) эрсдэл хамгийн өндөр байна. Харин хөгжиж буй орны нэг Монгол Улсад, нялхсын эндэгдэл огцом буурсан байдаг. Нөгөөтэйгүүр, цаашид төрөх хүүхдийн тоо өмнөх үеэс буурч байгаа нь юуг илэрхийлэх вэ. Графикаас харвал, өмнө нь Японы хүн амын тоо суварга пирамид хэлбэртэй байсан хэдий ч төрөлтийн тоо буурч, өндөр настнууд олон болсноор суваргын хэлбэр өөрчлөгдсөн байгааг харж болно. Өөрөөр хэлбэл, үе үеийн хүүхдийн тооноос урт хугацаанд тухайн улсын хүн амын өөрчлөлт ямар болохыг тодорхойлох боломжтой юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ЯМАШИТА МАМОРУ
Төслийн ахлах зөвлөх
URL: