УИХ-ын гишүүдийн “наадаан”

УИХ-ийн эрхэм гишүүд төрийн толгойд сууж, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө санаа тавьж, бүх зүйлыг ард түмнийхээ төлөө хийх ёстой. Тэгвэл хуулийг гууль болгогч,   замхруулагч нөхдийг төрийн түшээдээрээ сонгож байгаа монголын ард түмний амьдрал өдөр эрх тусам доройтож байна гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй л болов уу. УИХ-ын чуулганы хуралдаа сууж, хуулийн төслийг батал, ард түмэндээ үйлчил хэмээн  76 гишүүнийг  сонгосон. Жирийн албан хаагч ганцхан өдөр л ажилдаа ирэхгүй байвал үр дагавар, ажлын бүтээмжид ямар хор хөнөөлтэй байдаг билээ. Тэгвэл ард олныхоо амьдралыг дээшлүүлэх үүргээ умартаж, хаагуур юу хийж явна вэ эрхэм гишүүд минь. Хэн хаагуур явах нь хувь хүний эрх  байж болох ч таны эзгүйд чуулганы танхимд юу болж байна вэ? Ирц нь хүрэхгүй байхад хуулийн төслийг баталж суугаа нь хэнийг хуурч байна вэ, ард түмнийг үү. Аль эсвэл ангийн нөхдөө юу.  Айлын нялх хүүхэд тетрес тоглоомоор тоглож байгаа мэт уралдан инээлдэж, тоондоо хүрэхгүй байхад нэгний өмнөөс санал өгч байгаа эрхэм 76 гишүүдээ. Хэдий болтол ард түмнээ хуурч ийм бусармаг зүйл хийсээр байх вэ. Саяхан батлагдсан нэгэн хуулийн төслийн үеэр ч энэ асуудал яригдаж л байсан. Нөгөө талаар өөрийг нь эзгүйд товчлуур дарагдсан байхад тэд яагаад чимээгүй сууна вэ. Аль эсвэл өөрөө дараагийн ээлжинд товчлуур дарчихдаг юм уу. Та бүхэн ард түмнийг хуурч, доог тохуу болгож л бай, ирэх жилийн сонгуульд та бидний саналаар л сонгогдох нь үнэн. Тиймээс ирэх жил энэ мэт 76  “паразит” гишүүнд саналаа дахин өгч, итгэл үзүүлж болох эсэхээ бодоод нэг үзээрэй.  Эх орны минь ирээдүй иймэрхүү хүмүүсийн гарт байхад монголчууд хэзээ ч сайхан амьдралыг үзэж чадахгүй. Энэ л ганц үнэн бололтой.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих