МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ХҮҮ УСАНД ОСОЛДЖЭЭ

olloo_mn_1530590832_downloadГол усны осол нэмэгдэж байгаа талаар ОБЕГ-аас мэдээлж байна.

Өнгөрсөн сарын сүүлчээр гэхэд Баян-Өлгий аймагт гурван хүүхэд усанд осолдож ор сураггүй алга болсон мэдээллээр эрлийн багийнхан эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байгаа юм. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд өнгөрсөн зургадугаар сарын 28-ний өдрийн 08:00 цагт малдаа явсан 16 настай хүүгийн цогцсыг гурван метрийн гүнээс өчигдөр олжээ.

Харин эрэл хийж явахдаа дээрх хүүгийн унаж явсан морь Цэнгэл сумын Харганат багийн Жижиг нууранд унаж үхсэн байсныг олжээ.


URL:

Сэтгэгдэл бичих