Амттанаас үүрд татгалзах 9 зөвлөмж
Амттанд донтох нь хүн төрөлхтний жинхэнэ аюул болчихоод байна. Нэг талаас бид эрүүл мэнд, гоолиг биеийнхээ төлөө амттанаас татгалзах ёстой. Нөгөө талаас бид даанч амттаны хажуугаар арааны шүлсээ асгаруулалгүй зөрж чаддаггүй. Тэгвэл энэхүү муу зуршлаас салахад дараах зөвлөмж хэрэг болно.
Саахар орлуулагч бүү хэрэглэ
Саахар орлуулагч нь амттанд дурлахаа болих, турах зэрэгт ямар ч үр дүнгүй болохыг эрдэмтэд нотолжээ. Үнэн хэрэгтээ саахар орлуулагч нь хоолны дуршлыг нэмэгдүүлж, тарга үүсгэдэг байна.
Хамгийн дуртай амттанаасаа татгалз
Хамгийн ихээр дурладаг амттанаа (жишээ нь шоколад) сонгоод, түүнийгээ огт хэрэглэхгүй байх хэрэгтэй. Та өөрийгөө хянаж чадахгүй, ганцханыг идээд ханахгүй байвал шууд л идэхээ больчихсон нь дээр. Харин нэг их таалагддаггүй бүтээгдэхүүнээрээ солиод үзээрэй.
Амттанаа хэдэн хэсэг болгон хуваа
Амттанаа олон хэсэг болгон хувааж, тархиа хуурч болно. Жишээ нь та бүтэн шоколад идчихдэг бол ганц хэрчмээс л таны тархи нэг бүтэн идчихлээ гэж хууртана. Харин ганц дөрвөлжинг иддэг бол түүнийг 4-5 болгон хуваа. Хэмжээ нь адилхан ч удаан идэх боломжтой болно гэсэн үг. Зөвхөн шоколад гэлтгүй ямар ч амттанаа ингэж хувааж болно.
Кофеин бага хэрэглэ
Та саахраас татгалзъя гэж бодож байгаа бол кофеины хэрэглээгээ бууруулах хэрэгтэй гэж эрдэмтэд үзэж байна. Учир нь кофеиныг удаан, тогтмол хэрэглэснээр цусан дахь инсулины түвшин нэмэгддэг. Үүн дээр саахар, эсвэл амттантай хамт кофе хэрэглэвэл байдал бүр эвгүйрхэнэ гэсэн үг. Үүний оронд жимсний шүүс, ургамлын цай сонгох хэрэгтэй.
В-ийн бүлгийн витамин хэрэглэ
Эрдэмтдийн баталснаар В-гийн төрлийн витамин нь мэдрэлийн системд стресстэй гол тэмцэгч гэнэ. Гэтэл бид өдөр тутмын стрессээсээ болоод амттан хэрэглэх гээд байдаг шүү дээ. Ийм төрлийн витамин хангалттай хэрэглэснээр ажлаа тараад ганц жигнэмэг, хэрчим бялуу идэх хүслээсээ ангижирна.
Алимны цуу хэрэглэ
Алимны цуу нь цусан дахь саахрын түвшинг бууруулдаг гэж эрдэмтэд мэдэгдэж байна. Энэ нь чихрийн шижнээс сэргийлэх бас нэг аятайхан боломж шүү.
Савтай цэвэр усанд 1-2 хоолны халбага алимны цуу хийгээд өдрийн турш уугаарай.
Хоолны цагтаа анхаар
Цусан дахь саахраа хэвийн барихын тулд хоол идэх цагаа нарийн хянаарай. Хоол хоорондын зайг бүү алдагдуул. Хэрвээ та өдөрт 3 удаа идэж сурсан бол энэ дэглэмээ бүү алд. Эс тэгвэл та өлсөж, олон төрлийн амттан, чихэрлэг зүйл идэж мэднэ шүү.
Жимсийг өглөө ид
Жимс бол ногоо шиг ашигтай хүнс. Үүнийг өдөр бүр идэж хэрэгтэй. Үүгээр амттаныг ч орлуулж болно шүү дээ. Гэхдээ заримдаа идсэн жимс ямар нэгэн амттан, чихэрлэг зүйл идэх хүслийг өдөөдөг.
Хоолондоо нимбэгний шүүс нэм
Доктор Дэвид Уильямс өдөрт хэдхэн халбага нимбэгний шүүс хэрэглэх нь цусан дахь саахрыг 10%-иар бууруулдаг гэж байна. Тиймээс хоол болгондоо нимбэгний шүүс нэм.
URL: