БӨХЧҮҮДЭЭС ДАХИН СЭРГЭЭШ ИЛЭРЧЭЭ
БНСУ-ын допингийн хяналтын лабораториос 2018 оны зургадугаар сарын 4-ний өдөр 4155364 дугаартай сорьцоос хориотой бодис илэрснийг Монголын допингийн эсрэг үндэсний төвд мэдэгдсэн аж. МҮБХ тухайн бөхөд тус хариуг 2018 оны зургадугаар сарын 8-ны өдөр албан тоотоор мэдэгдсэн. Уг бөх 2018 оны зургадугаар сарын 12-ны өдөр “Б” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ МДЭҮТ-д гаргасан байна.
Мөн БНСУ-ын допингийн хяналтын лабораториос 2018 оны зургадугаар сарын 27-нд 4159012 дугаартай сорьцоос допингийн төрлийн хориотой бодис илэрсэн тухай Монголын допингийн эсрэг үндэсний төвд мэдэгдсэн байна. Монголын допингийн эсрэг үндэсний төвөөс МҮБХ-нд зургадугаар сарын 28-ны орой тус хариуг ирүүлсний дагуу зургадугаар сарын 29-ний өглөө тухай бөхөд шинжилгээний хариуг танилцуулж, хуулбарыг өгөв. Тухай бөх “В” сорьцын шинжилгээ хийлгэх бол 2018 оны долдугаар сарын 5-ны дотор Монголын допингийн эсрэг үндэсний төвд албан хүсэлт гаргах эрхтэй гэж Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Банмөнх аврага юу гэж бас эсэргүүцэх бол.