“Талст”, “Хануй”, “Вита” цэвэр ус хамгийн их нянтай гарчээ
Сүүлийн жилүүдэд ундаа усны хэрэглээ ихээхэн нэмэгдэхийн хэрээр стандартын шаардлага хангасан үгүй нь мэдэгдэхгүй олон бүтээгдэхүүн зах зээл дээр гарч ирсээр байгаа билээ.
Тэгвэл Мэргэжлийн хяналтын байгууллагын 2018 оны нэгдсэн төлөвлөгөөний дагуу НМХГ-аас савласан цэвэр ус, рашаан, ундаа, жүүсний 38 үйлдвэрийн 87 нэрийн дээжинд хяналт, шалгалт хийжээ. Итгэмжлэгдсэн лабораторид хийсэн шинжилгээгээр Батдайз ХХК-ийн “Талст”, Оюуны холбоо ХХК-ийн “Хануй”, Витафит инвест ХХК-ийн “Вита” нэрийн савласан цэвэр усанд нянгийн ерөнхий тоо стандартаас 10-20 дахин их байгааг тогтоожээ.
Үүнээс харахад савласан ус болгон цэвэр биш гэдгий энэхүү шалгалтын дүн харуулж байгаа юм. Үйлдвэрийн стандартын шаардлага хангаагүй дээрх бүтээгдэхүүнүүд шалгалтаар илэрсэн ч цаана нь илрээгүй олон ч ус ундаа байгаа л болов уу.
URL: