Хөл бөмбөгийн ДАШТ-ийн шинэ од Мбаппе шагналын мөнгөө сайн үйлсийн аянд хандивлана

7435c117a2b5485c27edd91dcb0ab436Өнгөрсөн шөнө болсон Аргентин-Францын шигшэээ багийн тоглолтын гол хүн нь яах арга үгүй Францын залуу од 19 настай Килиан Мбаппе байв.

Тэрбээр бага байхаасаа л Португалын шигшээ багийн ахлагч Рональдуг шүтэн биширч, өрөөнийхөө ханаар дүүрэн хайртай хлө бөмөгчийнхөө зургийг наадаг байжээ.

Мөрөөдөгч хүү тэгвэл энэ жилийн хөл бөмбөгийн ДАШТ-д Францын төлөө 2 гоол оруулж, 1 гоол бэлдэж өгч Мессигийн дэлхийн аваргын мөрөөдлийг үгүй хийчихлээ.

Францын залуу од 19 настай Килиан Мбаппе шигшээ багтаа тоглосны төлөө авах шагналаа хүмүүнлэгийн үйлсэд хандивлахаар болжээ. Тэрээр Эх орныхоо төлөө тоглоод шан авах нь зохимжгүй гэж хэлсэн байна. Мбаппе Premiers de Cordées хэмээх эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийн дунд спортын арга хэмжээ зохион байгуулдаг санг үүсгэн байгуулсан бөгөөд ДАШТ-2018-аас олсон бүх мөнгөө энэ сандаа хандивлахаар болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих