“Номин электроникс”, “BSB”, “NEXT” зэрэг худалдааны төвүүдийн хямдралд хууртах хэрэггүй
-Хэрэглэгч хаан болсон энэ цагт нүглийн нүдийг гурилаар хуурах үе өнгөрснийг доорх нэр бүхий худалдааны төвүүдэд анхааруулж байна-
Аливаа баяр наадам болох сургаар баахан хямдрал, урамшуулал, бэлэгтэй худалдаа за тэгээд гадаадад аялах эрх олгох сугалаат худалдаа гээд олон юм амлаж нэгнээсээ хоосон болзол тавих худалдааны газрууд мундахгүй. Тэр бүхний эхлэлээр “Номин электроникс”,”ВSВ”, “Next electronics’’ гээд цахилгаан барааны акулуудыг нэрлэж болно.
Эдгээр газрууд өнөө л сурсан даслаараа шинэ жилийн баярын сургаар нөгөө их болзлуудаа хэдийнэ тавиад эхэлчихэж. BSB-гийн үүдээр өнгөрөх хэн бүхний анхаарал татахуйц бэлэгний том жижиг олон хоосон хайрцаг овоолжээ. Хажуугаар нь “Шинэ жилийн бэлэгнээс байр олоорой” ч гэх шиг толгой эргэм эрээн мяраан хямдралын ваучерууд дэлгэж бараа болгоныхоо нүүрэн дээр 3-45 хүртлэх хувийн хямдрал зарласан гэх наалт наачихсан байв.
Харин “Next electronics” цахилгаан барааны дэлгүүрээр ортол шинэжилийн мод чимэглэлүүдтэй давхацсан бас л эрээн мяраан хямдралын цаасууд ширээн дээгүүр овоолчихсон байлаа. Тэдний худалдан авагчдыг татах реклам нь ‘‘+30 градустай шинэ оны 9 аялал” гэсэн байх юм. Харин “Номин электроникс”-ынхон 2012 тэрбум хорин жилийн ойн бэлэг задарлаа гэх зэргээр хэрэглэгчдийн толгойг эргэтэл чихэнд нь хоногштол телевиз, FM радиогоор чарлаж, хүний нүд хальтирам том самбаруудад өнөөх зад хямдарсан гэх мэдээллүүдээ нааж хадна.
Энэ мэтийн рекламд нүдүүлсэн хэрэглэгчид цахилгаан бараа авах шаардлага гарлаа гэхэд өнөөх хэдэн дэлгүүр лүүгээ л харайна. Гэтэл эдгээр газруудад баяр болгоныг уггаж зарлаад буй хямдрал нь үнэхээр бодит байж чадаж байна уу гэхээр бас үгүй юм. Саяхан нэгэн танил маань гэрийнхээ зурагтыг солих санаатай өнөө алдартай хүн бүрийн мэддэг “Next electronics”, “BSB”-r зорьсон байна.
Гэтэл тухайн үед хямдрал зарлаагүй нам жим байсан учраас авах гэсэн зурагтаа тоочиглон үнийг нь судлаад баярын хямдрал зарлахыг хүлээхээр шийджээ. Ингээд сарын дараа буюу хэдхэн хоногийн өмнө өнөө газраа хямдрал зарласан гээд очтол авах гэсэн зурагтынх нь нүүрэн дээр 10 хувь хямдарсан гэсэн наалт нэмэгдсэнээс биш урд нь наалттай байсан үнэ нь хэвээрээ байсан гэнэ.
Энэ мэтчилэн хэрэглэгчдийн нүдийг хувь процентээр хуурдаг эдгээр увайгүй үйлдлүүдэд нь иргэд цаашид хууртсаар байх уу. Энэ бол зөвхөн нэг хүний баримт ч гэсэн энэ хүний цаана хичнээн олон хэрэглэгч та бүхний хуурамч хямдралд итгэх болж байна гэдгийг эргэж санах хэрэгтэй болов уу. Нэгэнт нэр алдартай өөрийн гэсэн хэрэглэгчтэй гэж автоматаар сэтгэж буй эдгээр газруудын хямдралд маш сайн судалгаа хийж байх хэрэгтэй юм шиг санагдлаа.
Энэ мэтээр үйлчлүүлэгчдээ ялихгүй зүйлээр хууран алдсаар байх уу эсвэл хэн хэнийхээ эрх ашгийг бодолцож бодит хямдрал зарлаж байх уу гэдэг асуудап хурцаар тавигдаж буй юм. Ер нь ганц BSB ч биш олны хүртээл болсон дээрх гэр ахуй, цахилгаан барааны дэлгүүрүүдэд сануулахад илүүдэхгүй биз ээ. Хэрэглэгч хаан болсон энэ цагт нүглийн нүдийг гурилаар хуурах цаг өнгөрсөн гэж хэлмээр санагдсан юм.
Х.Баяр-Угтах
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
OГ№ il y a des poules, il y a la pГ©pie.