Баяр наадмын үеэр худалдаа эрхлэхдээ хориглох зүйлс
Баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэхдээ хориглох зүйлсийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас танилцууллаа.
- Гар дээрээс ил задгай худалдаа, барааны төвлөрсөн худалдаа эрхлэх
- Согтууруулах ундаа, тамхи худалдах
- Майонез, өндөг, крем, хиам тэдгээрийг оролцуулсан түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүн худалдах
- Халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг заасан байрлалаас өөр газарт зөөж худалдах
- Зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд гэр, асар, сүүдрэвч байрлуулах
- Хог хаягдлыг ил задгай хаях, шингэн хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт асгах
- Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэхийг
- Аюулгүй байдлын шаардлага хангаагүй газын хэрэгсэл хэрэглэхийг тус тус хориглоно.
URL: