Байшингийн дээвэрт дарагдаж нас баржээ

Байшингийн дээвэр нурж, хүн дарагдаж нас барсан хэрэг Баян-Өлгий аймагт гарчээ.

32184

Тодруулбал тус аймгийн Өлгий сумын Бөхөн-Уул багийн “Бөхөн-Уул”-ын задгайд иргэн Э /33 настай, эрэгтэй/ 06.28-ны өдрийн 10:00 цагт 10х9 метр хэмжээтэй хувийн байшин барьж байх явцад дээврийн хэсэг нурж дарагдсан байна.

Ослын тухай дуудлагыг 06.28-ны өдрийн 10:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 10:31 цагт очиж, 5 минут ажиллан цогцсыг гарган авч, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.


URL:

Сэтгэгдэл бичих