ЗАНГИДАЖ БАЙГАА НЬ М.ЭНХБОЛД ЮМ БИШ ҮҮ?

32168

МАН дахиад л эргэлтийн цэг дээр ирчихэв үү. Уг нь У.Хүрэлсүх Ерөнхий сайд болж, МАН-ын тамгыг атгасан ч “давхар дээл” нь түүнийг дааруулсан өдрүүд эхэлж байх шиг. Өрөг дээрх бараг бүх шатар түүний хүслээр нүүж, тэр ч бэрс гарсан нь уг нь саяхны л үйл явдал. Гэвч “тэжээсэн бяруу тэрэг эвддэг”-ийн үлгэр У.Хүрэлсүхийн хүчийг сулруулж байж мэдэх юм. Нэггүй мянга, нимгэнгүй зузаан байдаггүй гэж үзвэл МАН өнөөдөр УИХ-д 65-уулаа бус, 64-үүлээ боллоо. Энэ бол тооны хувьд ухралт. Гэхдээ 64 кноп гэдэг хэтэрхий гэмээр сулбагар байгаа сөрөг хүчний есөн гишүүний хажууд хороо цэрэг л гэсэн үг. Гэвч энэ удаад улс төрийн шатрын өрөг дээр хар, цагаанаар бус цагаан нь цагаантайгаа л өрсөлдөж буйд л асуудлын учиг бий.

Сая бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн Д.Гантулга бол Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах талд зогссон 33-ын “бүлэг”-ийн нэг гишүүн нь. Тэр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнөөр УИХ дахь МАН-ын бүлгийн дотоод харьцаа 32:32 болж тэнцлээ. Засагт багтаагүй 33-ынхан “32” руу гүйж эхэлсэн нь УИХ дахь бүлэг доторхи У.Хүрэлсүхийн хүчийг улам сулруулж байна. Д.Гантулгыг бүрэн эрхээсээ татгалзахаа мэдэгдэхтэй зэрэгцэн “Та төрсөн нутагтаа, Хэнтийн 42 дугаар тойрогт нэр дэвшинэ биз дээ” гэх хатгасан асуулт түүн рүү чиглэсэн нь лав сайны дохио биш. Яг энэ асуулт У.Хүрэлсүхэд тавигдсан МАН-ын бүлгийн хурал дээр эцэс төгсгөлгүй хэрүүл болж, хэвлэлээр тэр нь дэлгэгдсэн нь ердийн тохиолдол биш биз ээ.

Уг нь МАН-ын дарга нь У.Хүрэлсүх. Засгийн газрын тэргүүн нь ч бас тэр. Гэвч 2016 оны сонгуульд авч орсон М.Энхболдын нөлөөлөл МАН-д сулрах болоогүйг энэ өдрүүдэд өрнөсөн үйл явцаас харж болохоор байна. 33:32-ын хуваагдлаар МАН-ын хүч У.Хүрэлсүхэд шилжээд байсан ч шинэ Засгийн газар байгуулснаас хойших үйл явцаас харахад буцаад М.Энхболд руу ханарч байгаа бололтой. Нэг ёсондоо тэр одоо УИХ-ыг ч, МАН-ын УИХ дахь бүлгийг ч зангидаж байна. Засгийн газрын ажлыг ч бас тэр л урагшлуулж байна. Яагаад?

Хүлээлт үүсгэсэн шигээ У.Хүрэлсүх ажиллаж чадахгүй байгаа нь М.Энхболдыг налах нэг үндэслэл болсон биз ээ. Учир нь, Засгийн газар ойр зуурын, бараг л “газар дээр нь шийдлээ” гэх тодотголтой аахар шаахар ажлууд хийж байгаагаас төлөвлөсөн, тооцоолсон юм хийсэнгүй. Үнэндээ Засгийн газраас гарсан хамгийн том шийдвэр нь нефть боловсруулах үйлдвэрийн шав тавих бололтой. Гэвч баригдсан хойно нь л барилаа гэхгүй бол Монгол Улс бараг дөрөв дэх удаагаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавьж байгаа учраас энэ удаад ч иргэд итгэл муутай байна. Дээр нь Засгийн газар шав тавиад долоо ч хоноогүй байхад нефть импортлогчид шатахууны үнийг тодорхой хэмжээнд нэмж, “бэлэг” барилаа. Ийм үед иргэд ч, эрх баригч намын бүлэг дотроо ч Засгийн газарт эргэлзэх хандлага ажиглагдах боллоо. Дээр нь 33-ын бүлгийн хагарал ч улам хурцдаж байх шиг. Хамгийн сүүлд “33”-ын бүлгийн гол гишүүд болох Ж.Ганбаатар, Ч.Улаан нар Засгийн газраас өргөн барьсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг УИХ дээр унагахад гол үүрэг гүйцэтгэж оролцсон. Харин энэ төслийг нь УИХ-д дахин өргөн бариулж, парламентаар хэлэлцүүлсэн хүн нь УИХ-ын дарга М.Энхболд байв. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын ажлыг УИХ өөр дээрээ авч, ачааллыг нь хөнгөлж байгаа нь бодит үнэн юм. 33-ынхан бус 32-ын бүлэг нь л Засгийн газрын ажлыг урагшлуулж байна гэсэн үг. Учир нь засгаас санаачилга гарахгүй, гарсан нь ч гавьтай зүйл биш болохоор УИХ-ын Эдийн засгийнбайнгын хорооны дарга Д.Дамба-Очир “Засгийн газрын хийх ажлыг УИХ шийдэж өгөхгүй бол аравдугаар сар хүртэл энэ Засгийн газарт хийх ажил алга” гэж мэдэгдсэн байна лээ. Үнэхээр ч түүний хэлсэнчлэн Засгийн газарт хийх ажил алга байна. Асуудлаа ч УИХ дээр авч гарах тал дээр дутмаг байгаа нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөл дээр харагдлаа. Одоо Тавантолгойг, дахин өргөн барьсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг ч УИХ, 32-ынхон авч гарч байна шүү дээ.

Ж.ЭНХСАЙХАН

ЭХ СУРВАЛЖ: 24TSAG.MN

http://www.24tsag.mn/a/163000


URL:

Нэр: ЗОЧИН Огноо: 30 June 2018

ЭНХБОЛД ИХ ЗЭВҮҮН ХЯТАД ШЭЭС МОНГОЛЫГ ЗАРСАН ШТЭЭ БАЯР ЭНХБОЛД ЭЛБЭГЭЭ МОНГОЛ ТӨРД ДАХИН ҮЗЭГДЭН ГЭЖ Л БАЙХГҮЙ МУУ ЁОРИЙН ШЭЭСҮҮД ЯМАР ХҮНИЙ ШЭЭС ГЭХЭЭР ИЙМ БУЗАР ХЯТАД ШЭЭС БАЙДАГ БАЙНАА 20-ОНД МАЙ САЛААВЧ ШҮҮ ЭНХБОЛД ОО САНУУЛЖ БАЙНА МАЙ МАЙ МАЙ САЛААВЧ

Нэр: иргэн Огноо: 1 July 2018

МАН маань овоо л ажиллаж байна. Бусдын эрхшээлд оролгүй бусдад хуурталгүй алдаа дутагдлаа дотроо яриад эв нэгдэлтэй эх орон ард түмнээ гэж бодон хагарч бутралгүй хуулийн дагуу эвтэй ажилламаар л байна . Хугацаа бага үлдлээ . Хийх ажил хичнээн их байна даа. Нэг их мундаг залуучууд л өдөр бүр бараг 2 жил зөвхөн ярьлаа. Ард олон ухаантай бас учрыг сайн ойлгодог болжээ.

Нэр: зочин Огноо: 2 July 2018

Өнөөдөр Энхболдод хүрэх лидер МАН д байтугай Монголд алга

Нэр: Zochin Огноо: 3 July 2018

Enhboldiig diilehgui dee aimaar mafi

Сэтгэгдэл бичих