Орон нутагт 2 иргэн живж амиа алджээ
Хэт халуунд сэрүүцэх гэсэн иргэд гол усанд орж байгаад осолдож амиа алдах хэрэг гарсаар байна. Тиймээс онцгой байдлын газар, цагдаагийн байгууллагаас ард иргэдэд хандан гол усны аюулын сэрэмжлүүлэгийг байнга гаргаснаар байна.
Өчигдөр гэхэд орон нутагт хоёр иргэн усанд живж амиа алдсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.
Тодруулбал, Төв аймгийн Заамар сумын Төмөст багийн Нарийн голын Өлийн даваа гэдэг газарт Туул голын усанд алтны уурхайн ажилтан Завхан аймгийн харьяат иргэн 28 настай Х живжээ. Онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн Оросын тохой гэдэг газар Орхон голын усанд Сайхан сумын Хөтөл багийн оршин суугч иргэн М живсэн байна.
Онцгой байдлын газрын алба хаагчид техник хэрэгсэлтэйгээ эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл олоогүй байгаа бөгөөд эрлийг үргэлжлүүлсэн хэвээрээ байгаа аж.
URL: