Apple болон Samsung компаний маргаан долоон жилийн дараа өндөрлөв
Харин өчигдөр буюу Лхагва гарагт компаниуд тохиролцоонд хүрч, хэрэг хаагдсаныг Хойд Калифорний тойргийн шүүхээс зарлажээ. 2011 онд Apple компанийн шүүхэд гаргасан гомдолд “Бусдаас ялгаатай бүтээгдэхүүн хөгжүүлэхийн оронд Samsung компани Apple-ийн технологийн инновац, давтагдашгүй хэрэглэгчийн интерфэйс, бүтээгдэхүүний болон сав баглааны өвөрмөц, уран нарийн хийцтэй дизайныг сохроор хуулбарлаж, Apple компанийн үнэ цэнэтэй оюуны өмчийн эрхийг зөрчиж байна” гэж өгүүлсэн байдаг.
Өнгөрсөн сард шүүхээс Samsung компаниар Apple-д $539 саяыг төлүүлэх шийдвэр гарч байв. Тэгвэл өнөөдөр тэд хэдийг төлж хэргийг хаахаар тохиролцсон нь нууц байгаа юм. Apple компани өнгөрсөн сард гаргасан мэдэгдэлдээ “асуудлын гол нь мөнгөнд биш, дизайн шийдлээ хуулуулалгүй авч үлдэх нь бидэнд илүү үнэтэй” гэж тайлбарлаж байжээ.
URL: