УИХ-ын гишүүдэд хандан уриалга гаргалаа

32157

     УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд

болон УИХ-ын гишүүдэд
УИХ дахь намын бүлгүүд, УИХ-ын гишүүд та бүхэнд Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд голлох түлхэц хөшүүрэг болох “Тавантолгойн бүтээн байгуулалтын төслийг эрчимжүүлжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжихийг уриалж байна.
Учир нь энэхүү тогтоолын төслийг баталсанаар Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх хууль эрхзүйн орчныг тодорхой болгож, улмаар гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэн нэн шаардлагатай хөрөнгө оруулалтыг татахын зэрэгцээ компанийн засаглалыг олон улсын жишигт нийцүүлж, үйл ажиллагааг ил тод болгох боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байна. Ингэснээр компанийн менежментийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, шаардлагатай байгаа дэд бүтэц болон боловсруулах үйлдвэрүүдийг бүтээн байгуулж, компаний үнэ цэнийг өсгөж, Монгол улсын иргэн бүрийн эзэмшиж байгаа хувьцааны өгөөжийг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр болох юм.
Иймд УИХ дахь намын бүлгүүд болон УИХ-ын гишүүд Та бүхэн Монгол улсын  эрх ашиг, Монгол хүний хөгжил, сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзэлийн төлөө явцуу хүрээний ашиг сонирхлоо хойш нь тавьж, намчирхаж талцахаа зогсоож,  зөвшилцөлд хүрч 2018 оны хаврын чуулганы хугацаанд багтаж хэлэлцэн шийдвэрлэхийг уриалж байна.
МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО
2018.06.28

URL:

Сэтгэгдэл бичих