Баянгол дүүргийн 2-р хорооны 1000 хүүхдийн аюулгүй байдал эрсдлийн өндөр түвшинд байна
Баянгол дүүргийн 2-р хороонд байрлах The Hill Side хотхоныг барисан Солонго лайн компани 16 давхар зочид буудлын барилгатайгаа залгуулаад оршин суугчдад үлдсэн багахан газар дээр оффисийн барилга барихаар оршин суугчдын эрх ашгийг зөрчиж аюулгүй байдлыг алдагдуулан хүч түрж газар шорооны ажлаа эхлүүлээд байна.
Тус хотхонд 500 өрхийн 2000 гаруй оршин суугчид амьдардаг ба үүний 1000 гаруй нь хүүхдүүд байдаг гэсэн тоон судлагаа байна.
Иймд Солонго лайн компанийхан нийгмийн хариуцлагаа ухамсарлан оршин суугчдад үлдсэн алга дарам газрыг нь үлдээж өгөхийг оршин суугчид хүсэж бидэнд хандсаныг ийнхүү дамжуулж байна.
URL: