ДАХИАД НЭГ БЯЦХАН ЗҮРХ ЗОГСЛОО

32138

Өчигдөр 10 настай хүүхэд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, өчигдөр 15.33 цагийн үед цагдаагийн байгууллагад ХУД-ийн 11 дүгээр хороо “Зайсангийн гүүрний орчим хүүхэд усанд живчихлээ” гэсэн дуудлага иржээ. Мэдээллийн дагуу шалгахад, 10 настай эмэгтэй Э нь дөрвөн найзын хамт усанд орж байгаад живж алга болсон байна.

Ингээд Аврах ангийнхан Зайсангийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл 8 км-т 10 удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон байна. Улмаар өнөөдөр өглөө 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлснээр 09.00 цагийн үед Яармагийн гүүрний орчмоос цогцсыг олжээ.
ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭ ХҮҮХДИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ ТОМ БОЛСОН ГЭЖ БОД!! ХҮҮХЭД БОЛ ХҮҮХЭД. ТЭД ГЭНЭН, ТЭНЭГХЭН БИД Ч ТИЙМ Л БАЙСАН. ӨНӨӨДӨР ТА БИД ХҮҮХДЭЭ ХАЙХРАХГҮЙ БОЛ ӨӨР ХЭН Ч БУСДЫН ТӨЛӨӨ СЭТГЭЛ ГАРГАХАА БОЛЬСОН ЦАГ ИРЖЭЭ. МОНГОЛД БОЛ ҮНЭХЭЭР АМЬД ЯВАХ БАТАЛГАА АЛГА


URL:

Сэтгэгдэл бичих