“МИАТ”-ИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУД АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДЛОО

olloo_mn_1530151221_olloo_mn_1517884447_MIATАТГ-аас хэд хэдэн асуудалд шинээр хэрэг нээн шалгаж байгаа талаараа мэдээлсэн билээ.

Тухайлбал, “МИАТ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан зарлагдсан тендерийг хууль бусаар явуулан өөрсдийн  хамаарал бүхий  аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгож улмаар хахууль авсан байж болзошгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.

Одоогоор хэргийг дөнгөж шалгаж байгаа учраас нэр устай нь дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

Түүнээс гадна  Нийслэлийн Өмчийн харилцааны газрын эрх бүхий албан тушаалтнууд болох Раднаасэд, Нэмэхбая нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газраас зарлагдсан тендерүүдэд аж ахуйн нэгж, байгууллагуудыг хууль бусаар давуу байдал олгон сонгон шалгаруулан удаа дараагийн үйлдлээр хахууль авсан гэх үйлдэлд хэрэг бүртгэлт нээж шалгаж эхэлсэн байна.

О.Сайхан


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих