Индиго буюу Гасан хүүхдийн тухай
Сэтгэл зүйн болон зан байдлын шинэ онцгой шинжийг агуулсан хүүхдийг Гасан хүүхэд гэнэ. Тийм хүүхдүүдтэй ойр дотно байдаг хүмүүс /ялангуяа эцэг эхчүүд/ тэдэнд хандах хандлагаа, хүмүүжүүлэх арга барилаа, эмчилгээгээ өөрчлөх хэрэгтэй. Үүнийг эс ойшоовол амьдралд дөнгөж хөл тавьж буй хөөрхий бяцхан үрсийн сэтгэл санааг хямраалж, сэтгэх чадварыг нь боогдуулж мэднэ.
Гасан хүүхдийн хэд хэдэн хэв шинж байдаг. Одоохондоо бид тийм хүүхдүүдийн зан үйлд илэрдэг ерөнхий хэв шинжтэй танилцуулъя.
- 1. Энэ хорвоод мэндлэхдээ тэд эрхэм дээд заяагаа мэдэрч ирдэг. /тийм ааш араншинг олон гаргана. 2. Энд байх гавъяатай гэдгээ мэддэг. Хэрвээ энэ санааг нь бусад хүмүүс эс ойлговол их гайхана.
- 3. Жирийн хүн биш гэдэгтээ бүрэн итгэдэг. “хэн бэ?” гэдгээ эцэх эхдээ илэрхийлэх нь цөөнгүй. 4. Хэнийг ч туйлшран шүтдэггүй, өөрсдийн үйлдлийг тайлбарлахыг хэрэгтэй зүйл гэж үздэггүй, зөвхөн өөрийн хүссэнээр батлахыг эрхэмлэдэг.
- 5. Зарим юмыг хийх дургүй. жишээ нь дугаарлан зогсохыг үл тэвчинэ.
- 6. Шинэ соргог санаа гаргахын оронд уламжлалыг хатуу баримталдаг хуучинсаг явдалтай тулгарахдаа хүнд байдалд ордог.
- 7. Сургуульдаа буюу гэртээ ямар нэг юмыг хийх нэн зохистой аргыг олж хардаг. Гэтэл бахь байдлаасаа салахыг үл хүсдэг ойрын хүмүүс нь түүнийг “дүрэм зөрчлөө”, “зөрүүдэллээ” гэж үзнэ. 8. Өөртэйгөө төстэй хүнтэй биш бол дуугаа хураачихна. Хэрвээ дэргэд нь өөртэй нь төстэй зан ааштай хүн байхгүй бол энэ хорвоод намайг ойлгох хүн үгүй гэж бодоод хэнтэй ч үл харьцана. Тийм учраас сургалтын явцад тэдэнд багагүй төвөг учирдаг.
- 9. Сахилга бат алдлаа гэсэн зэмлэл хүлээж авдаггүй. /аав чинь ирээд чиний яасныг мэдээд яахыг нь үзээрэй…/
- 10. Юу хүссэнээ илэн далангүй мэдэгддэг.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
fjgjgj