Бушуу туулай борвиндоо БААСТАЙ…

32109

У.Хүрэлсүх хэлсэндээ хүрэхийг хичээж байна. Ерөнхий сайд болохдоо амласан сэлэм шиг үгнүүдээ улам хүчтэй болгохын тулд өөрөө ч оройлд нь тоглож байна. Тангараг өргөхтэй нь хамт хөөрөгдсөн бензиний үнийг бууруулахын тулд тэрээр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах болно гэдгийг хэлж байв. Тийн ярьсан нь бараг л ажил хэрэг болохоо дөхөв. Ямартай ч шав нь тавигдлаа. Энэтхэгээс босгосон өртэй мөнгөө газар луугаа шингээж байна. Хүүхдийн мөнгөнд шингээж болох ч ард иргэд олон юм ярьж, дургүй хүргэнэ гэж бодсон уу яасан, нөөцөнд байлгаж байгаад газрын тосны үйлдвэр лүү шингээчихлээ. За тэр нь дээр биз. Хувьдаа хусчихсан бол хүмүүс нэхээд амраахгүй байсан. Газраас угаасаа баялгийг нь аваад ухаж байгаа юм чинь яадаг юм гэх сэтгэлээр арай хандаагүй байгаасай.

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцэхээр оруулж ирсэн нэг төсөл МАНАН-гийн бүлгийг бүхэлд нь тэвдүүлж байна. Энэ бол “Таван Толгойн орд газрын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх” төсөл юм. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар чуулганы хуралдаанд уг төслөө танилцуулсан. Таван Толгойн орд газрыг авто зам, Эрчим хүний станц, төмөр замын зэрэг дэд бүтэц барих, нүүрсийг чанаржуулах, эдийн засгийн өгөөжийг улам нэмэгдүүлэх зэрэг олон төрлийн ач холбогдолтой гэж хууль санаачлагчдийн зүгээс тодотгоод буй билээ. Ямартай ч энэ төслийн ихэнх хувийг ард түмэн эзэмших, бага хувьд нь хөрөнгө оруулагчид тоглолт явуулах үндсэн зарчимтай байх тухай Ардын Засгийн газар ч тэр, Ард түмний гэх тодотголтой Ерөнхийлөгч ч, аядуу зөөлөн М.Энхболд дарга бүгд санал нийлсэн учраас ийнхүү УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийхээс өмнө Таван толгойн төслөө нээх гээд чичирч байгаа нь энэ юм.

Тавантолгойн чулуу нvvрсний орд нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт, сумын төвөөс баруун урагш 18 км-т оршдог. Улаанбаатар хотоос 560 км-т Улааннуурын хөндийд байрладаг. орд нь дэд бvтцээс нилээд алслагдсан хэдий ч 6.5 тэр бум гаруй нөөцтэй. Vvнээс 4- р хэсгийн пласт нь ордын төвд, нөхцөл нь хамгийн сайн, нөөцийн хувьд 100-аас дээш жил vргэлжлэх боломжтой. Ордыг 1966-оноос эхэлж ил уурхайгаар ашиглаж Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн төв болон ойролцоох сумдын нvvрсний хэрэгцээг хангаж ирсэн. Ордын геологийн судалгааг эрэл vнэлгээний ажлаар ордын бvх талбайн хэмжээнд баганат өрөмдлөгөөр нvvрсний давхаргын хамгийн гvн хэсэгт 635 м хvртэл судалдсан. Урьдчилсан хайгуулыг Тавантолгой синклиналийн хойд жигvvр буюу Баруун өмнөд ба цанхийн ордын хэмжээнд 40 км2 талбайд 320-340м-ийн гvнтэй гэж судалдсан. Тавантолгойн нvvрсний ордын нvvрст давхаргыг агуулагч Тавантолгой зузаалаг нь 1-74.9м зузаантай нvvрсний 16 давхаргаас бvрдэнэ.  Тавантолгойн коксждог нvvрс нь дэлхийн хэмжээнд нөөцийн хэмжээгээр эхний 10-т багтдаг. Vvнээс IV давхаргын коксжих нvvрсний баяжмалын гарц нь 66.9%-тай байгаа нь Канад, Австралийн дэлхийн зах зээлд нийлvvлдэг нvvрснээс коксжих чанараараа давуу байна.

Таван Толгой ордыг эргэлтэд оруулах, эрчимжүүлэх төслийг УИХ дахь МАН-ын бүлэг, ҮАБЗ-өөр төслийг хэлэлцэн дэмжсэн.  Ерөнхийлөгч Тавантолгойн төслийг эргэлтэд оруулж, төрийн өмчит үйлдвэрийн газрыг ашигтай ажиллуулах, засаглалыг сайжруулах, төрд итгэх итгэл алдарсан ийм үед төрийн шийдвэр гарсан бол хэрэгжиж, эргээд ард түмнийхээ амьдралд хэрэгтэй, ажлын байр нэмэгдүүлэхэд оновчтой зөв шийдэлд хүрдэг гэдгийг харуулахыг хүсч байгаа. 1072 ширхэг хувьцаа шууд эргэлтэд ороод явна. Эхний ээлжинд 30 хувиа дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр зэрэг гаргаад явна. Таван Толгой бүлэг ордын нүүрс Гашуунсухайтын боомтоор гарч буй нүүрсний худалдааг нэмэгдүүлэхчиглэлээр ӨМӨЗО-ны Баяннуур аймагтай гэрээ байгуулж, нэвтрэх шугамыг 6 шугамаар нээхээр ярилцаж байгаа. Өнөөдрийн байдлаар уртын тээврийг нээж, хил гаалийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхээр 1000-1600 орчим тээврийн хэрэгсэл нэвтрэх боломж бүрдээд байгаа тухай салбарын сайд нь дуулгалаа.

10 жилийн өмнө “Оюутолгой” төслийг хөдөлгөхөд С.Баярын Засгийн газар бас ийм хөөр баяртай байсан байх. Тэд зорьсондоо хүрсэн. Харин одоо АТГ-ын үүднээс салахгүй байгаа. Хоёр сар орчим хоригдоод батлан даалтад гарсан. С.Баярцогт, Ч.Сайханбилэг гээд Оюутолгойн ордыг хөдөлгөсөн гавьяатнууд сүүлдээ шоронгийн хаалга татдаг юм байна гэдгийг яаралтайгаар УИХ-ын чуулганд шахаж, олонхоороо хүч хэрэглэх гэж байгаа МАН-ынхан бодоход илүүдэхгүй байх…. Бушуу туулай борвиндоо БААСТАЙ гэж үг бий… У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар, Ж.Бат-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар нарыг 10 жилийн дараа ямар нэг юм болох вий… Эрсдэлээ сайн тооцсон учраас л хүүгээ түлхсэн байгаадаа хөөрхий…

ЭХ СУРВАЛЖ: ULSTURCH.MN

Сэтгүүлч: З.Батхуяг

URL:

Сэтгэгдэл бичих