Дэлхийн диваажин болсон 10 арал
Амралт зугаалгын улирал ирээд байна. Та амралтаа далайн эрэг дээр өнгөрүүлэхийг хүсэж байна уу? Далайн хөвөөнд очсон ч та тунгалаг усанд сэлмээр л байгаа биз дээ? Тэгвэл танд дэлхийн хамгийн тунгалаг устай үзэсгэлэнтэй арлуудын тухай мэдээллийг хүргэе. Магадгүй та эдгээрээс сонголтоо хийж болох юм.
10 Порто Катсики (Porto Katsiki Beach) арал, Лефкада, Грек
Энэхүү арал руу хүрэхийн тулд жуулчдаар дүүрэн нарийхан замаар явах хэрэгтэй болно. Харин дараа нь хавцлын дагуу тахир шатаар өгсөнө. Гэхдээ энэ арал руу завин такси явдаг. Хэрвээ та энэ газарт очвол хэзээ ч харамсахгүй.
9 Фулхадху, Гоиду, Мальдив
Фулхадху бол Энэтхэгийн далайн голд орших арал юм. Арлын уугуул иргэдийн амьдрал, байгалийн сайхныг тольдохыг хүссэн хүмүүс энэ аралд очиход нэн тохиромжтой. Энэ бол хоёр цагийн турш хурдны усан онгоцоор явж хүрэх, ганцхан зочид буудалтай халуун орны диваажин болох арал аж.
Жуулчид энэ арал дээр бикинитэй явах, мөн согтууруулах ундаа хэрэглэж болохгүй. Эргэн тойронд нь дал мод, шүрэн хад, олон төрлийн загас, далайн амьтад байх тул ербусын гайхалтай. Тиймээс та Мальдивыг зориод үзээрэй.
8 Ипил арал, Эль-Нидо, Палаван, Филиппин
Энэ арал дээр жуулчид бараг очдоггүй. Тиймээс та зориод очвол хүнгүй шахам байх тул та ганцаараа эрх чөлөөгөө эдлэх болно. Сармагчин, шүр, дал мод болон яст мэлхийг та энэ арал дээр харах боломжтой. Уулнаас гайхалтай дүр зураг харагдах бөгөөд нар жаргаж буй агшин нь туйлын үзэсгэлэнтэй.
7 Дам Трау (Dam Trau Beach), Бариа-Вунгтау, Вьетнам
Дам Трау арал нисэх буудалтай маш ойрхон байдаг учир таны толгой дээгүүр онгоц нисэж байгааг та харна. Арлын эргэн тойронд ширэнгэн ой, хулс, нарс мод байх бөгөөд диваажинд байгаа мэт сэтгэгдэл төрнө. Арал руу очихдоо та эвдэрхий замаар явах хэдий ч дараа нь үзэсгэлэнтэй сайхан байгаль таныг угтан авна.
6 Девилсын тохой, Британи Виржинийн арлууд
Эхлээд та завиар явж, дараа нь 30 минутын турш боржин чулуутай замаар алхах хэрэгтэй болно. Девилийн арал руу хүрэх замд арк, агуй, урсгал ус, туннел болон лабиринт бий. Мөн дайвингаар хичээллэх, усанд сэлэх боломжтой.
5 Элефант бич (Elephant beach), Хавелок арал, Энэтхэг
Усан спортын төрлөөрөө алдартай. Адал явдалд дуртай хүн бүр энэхүү арлыг зорих боломжтой. Сэлэлт, треккинг, усан завиар гулгах, загасчлал, шилэн суурьтай завиар зугаалах, далайн гүнийг харах гэх мэт цагийг хөгжилтэй өнгөрүүлэх олон төрлийн зугаа бий.
4 “Rabbit Beach”, Сицил, Итали
2013 онд “TripAdvisor” сайтын шалгаруулалтаар хамгийн алдартай арлын тоонд багтжээ. Энэхүү арал нь эх газраас 170 км-ийн зайд оршино. Рэббит-Бич арал дээр араб, грек болон ром хүмүүс амьдарч байсан гэнэ. Үүнээс гадна та далайн эрэг дээр түүхэн эртний хүмүүсийн амьдарч байсан овоохойг харах болно. Энэхүү арал дээр цөөн тооны туулай амьдардаг бөгөөд тэдэнд зориулж арлыг ийнхүү нэрлэжээ.
3 Навагио далайн эрэг, Закинф арал, Грек
Навагио далайн эргийг анх Агиос Георгиос хэмээн нэрлэдэг байсан гэнэ. Энэхүү далайн эрэг завины олон үлдэгдэлтэй гэдгээрээ алдартай. Далайн эргийн ойролцоо маш олон завь нурсан түүх байдаг учир энэ нь жуулчдын анхаарлыг ихээр татдаг аж.
Навагио далайн эрэгт хүрэх цорын ганц арга бол далайгаар хөвж очих явдал юм. Явган хүний замаар явангаа та байгалийн үзэсгэлэнг харах боломжтой.
2 Tropic of Cancer далайн эрэг, Эксума, Багамын арал
Энэ арал нь хотон шувуугаараа алдартай бөгөөд Эксуме дахь хамгийн урт далайн эрэг юм. Түүний урт нь 1.5 км үргэлжилнэ. Энэ арал руу очихын тулд урт шороон замаар явах хэрэгтэй. Маш тунгалаг устай учир усан доторх шүр болон чулууг харахад ямар нэгэн саад байхгүй. Хол зайтай байрладаг учир аялагчид төдийлөн очдоггүй байна.
1 Ханаума тохой, Хонолулу, Хавай
Хэрвээ та далайн эрэг, тунгалаг усанд дуртай бол Ханаума тохойг заавал зорьж очоорой. Галт уулын дэлбэрэлтээс болж үүссэн энэхүү тохой нь Хавайн Оаху арал дээр байрлах бөгөөд далайн амьдралыг бодитоор олж үзэх боломжтой.
Энэхүү арал дээр анх удаа очиж байгаа хүмүүс арал дээр хэрхэн биеэ зөв авч явах талаар есөн минутын бичлэг үзэх шаардлагатай. Өмнө нь Ханаума дээр 10.000 орчим хүн өдөрт ирдэг байсан бол одоо өдөртөө 3000 хүн л хүлээн авдаг болжээ.
Эх сурвалж: CAAK.MN
|
URL: