БЯЦХАН ҮРС минь БУРУУГҮЙ
Ниргэсэн хойно нь хашгирч Унгасан хойноо хавчив гэгчээр
Хайран алаг үрсээ алдагсдаар бүү тоглоом хийгээрэй…
Төр гэж байгаа юм бол гарч ирээд уучилалт гуй.. Өдий зэрэгт хүртэл өсгөсөн Эх эцгийн ач зүтгэл зүдрэл гуниг баярыг төр хариуц хүүхэд төрийн хамгаалалтанд байдаг биз дээ амьд явах баталгаагүй болгосон салан задгай,элий балай нийгмийг үржүүлэн
цогцлоосоноороо буруутай гэдгээ түмэн олныхоо өмнө хүлээ. Хүүхэд нийгмийн золиос болсоор байх уу. Тоглож яваад л талийгаач, Хичээлдээ яваад л ор мөргүй сураг алдрах, гэртээ байж байгаад л алга болох, өлгийтэйгээ, мөлхөөгөөрөө…бусдын олз,ашиг сонирхолын золиос, Мэндлээд л хогийн сав орц хонгилд гээгдэх, хойт урд эцэг эх дээ тамлуулах хүнчиндүүлэх амиа хорлох, харьд өргөгдөх ,орох орон оочих аягагүй тэнэмэл гэж хочилогдох яацарцан ялзарсан төр вэ. Иргэнээ ирээдүйн гэгээн гэрэлт алаг үрсээ хог мэт үзсэн, Өвөг дээдсийн минь Цусаа урсгаж мөчөө санжуулж амиа золин байж авч үлдсэн алга дарам газар шороог өөрсдөө олчихсон юм шиг өөрөөлд дур мэдэн зөөж хагарталаа баяжиж хатан дэлхийгээр нэг сэлгэн тэнүүчилж. Харш хөрөнгө зоорь хурааж явхаараа, Цөөхөн хэдэн иргэн,Цөлөмлөөч хүүрээ булах газар шороо эх нутаг элбэрэлт эх орноо гэж ганц удаа ч бол эргэн харж доривтойхон тус дэм болооч.
Хүүхдээр далимдуулж элдэв дээдийн нэр хаягтай цэцэрлэг сургуулиас авхуулаад нөгөө орлогийн бус олон нийтийн шороон түмэн байгууллага хаачив. Ядарсан зүдэрсэн хоосон хоолгүйгүйгээр нь цоллоод хатуу чанга хууль цаазаа үзүүлээд л дайраад алчихаараа ядуу хүн байсан, дайвар завсарын гайгаар амь үргэдсэн үр хүүхэд ч золбин ядуу учраас л ингэж гээд өөрсдөдөө хир халдаадаггүй баян төр минь Өнөөдөр хэдхэн цагийн зайтай, нийгмийн салан задгай, хариуцлаггүйн балагаар алтан амиа өргөсөн хонгорхон үрсийн өмнө ирж уучилалт гуй …
ДА.БҮТЭНХЭЭ
URL: