Мобайл банкны хуурамч гүйлгээний мессеж үзүүлж залилжээ

15300647805b32ef8cd4f15Томоохон зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдээр явж худалдан авалт хийсэн төлбөрөө гар утасны мобайл банкаар шилжүүлсэн хэмээн хуурамч гүйлгээний мессеж үзүүлэн иргэдийг залилсан тохиолдол Өвөрхангай аймагт гарчээ. Хэрэгт холбогдуулан Улаанбаатар хотын харъяат 28 настай “Л”, 26 настай “Л” нарын бүлэг этгээдүүдийг эрэн сурвалжилж саатуулсан байна. Худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж мобайл банкаар гүйлгээ хийсэн тохиолдолд гүйлгээ хийгдсэн эсэхийг сайтар шалгаж, өөрийн дансны мэдээлэлтэйгээ тулгаж байхыг цагдаагийн газраас сэрэмжлүүлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих