ИНЕГ-ын удирдлагууд архидан согтуурч, караокены бармен залууг зоджээ

712-1530059419de8c74_2013031804t_x974Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын удирдах албан тушаалтнууд буюу ИНЕГ-ын Дотоод аудитын албаны дарга Н.Мөнхсүрэн, Агаарын навигацын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ё.Эрдэнэбат нар архидан согтуурч, бусдыг зодож гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал тэд Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жуулчин” төвийн караокед тавдугаар сарын 31-нд  үйлчлүүлж байгаад бармен залууг зодож, танхайрсан байна. Тэд  нэр бүхий бүсгүйчүүдийн хамт үйлчлүүлэх үедээ тус байгууллагын дотоод журмыг зөрчин тамхи татаж байсан тул бармен О.Т шаардлага тавьсан байна. Гэтэл тэд “Бид нар шиг хүмүүст шаардлага тавьдаг чи муу хэн бэ, айн, Тэр дарга, захирлаа дууд. Ах нарт чинь арга хэмжээ авдаг хоншоортой цагдаа Монголд байхгүй” гэх зэргээр агсарч, О.Т-г бүлэглэн зодсон аж.

П.Баярбат
Sonin.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих