Багш нарын ажил хаялт ёстой илүү зан
Ардын хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх их үйлст зүтгэж яваа багш нар ажил хаялт зарлаад хэд хоногийг ардаа орхилоо. Ажил хаяж байгаа шалтгаан нь ердөө л цалин нэмэгдүүлэх асуудал.
Уг нь бол Засгийн газраас тэдний хүссэн зүйл болох цалинг нь нэмэхгүй гэж огт хэлээгүй. Харин ч бүр он гарахаар дөрөв, аравдугаар сард хоёр удаа нэмнэ гэдгийг багш нар байтугай тэнэг хүнд ч ойлгогдохоор хэлж удаа дараа тайлбарлаж ирэхоны улсын төсөвт суулгачихсан байгаа юм. Гэтэл тэд оны өмнө нэмүүлэхийг хүсч шаардаж, өнөөдрийн ийм нөхцөл байдлыг үүсгээд байж байна.
Нэмнэ ээ гээд байхад Монголын төрд багш нараас өөр ажилладаг хүн байхгүй. Ажил хаяад явчихад оронд нь залгах боловсон хүчин байхгүй мэт авирлаж байгаа тэдний энэхүү ажил ёстой харин илүү зан байгаа даа гэхээс өөр хэлэх үг даанч алга. Яахав тэднийг ажил хаясан эхний хэдэн өдөр эцэг эхчүүд хаалттай цэцэрлэг сургуулийн үүднээс хүүхдээ хөтлөөд буцаж байсан ч харин өнөөдөр бол бараг тэдэнтэй тэдэнгүй болоод л байгаа юм. Учир нь ажил хаялттай холбоотойгоор теле хичээл зааж явуулах шийдвэр гарч сургуулийн хүүхдүүд сургалтынхаа программаас хоцорчихгүй л хичээл номоо үзээд л байна. Ямар харанхуй бөглүү нийгэмд амьдарч байгаа биш. Яг үнэндээ ерөнхий боловсролын сургуулийн зарим багш нарт хийж тавиад ардын хүүхдэд үнэн сэтгэлээсээ боловсрол олгоё гэсэн чин хүсэл байхгүй.
Дээр үеийн багш нар шиг өглөөнөөс үдшийн бүрий хүртэл хүүхдийг сургахын төлөө толгой руу нь тоншиж, гэрээ мартсан гэсэр гэгчээр явж байгаа нь хуруу дарам байгаа гэдэгтэй маргахгүй биз. Жилийн жилд төсөв батлах үеэр цалингаа нэмүүлнэ гэж гоншгонож, ажил хаядаг нь нэгэнт илэрхий болсон асуудал. Тэгж ярих юм бол монголын төрийн албан хаагчид дотроос яг өнөөдрийн байдлаар багш нар шиг дөмөгхөн цалин авдаг нь байгууллага ажилчид маш цөөн байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй. Бас болсон болоогүй тестийн л гэнэ дүрмийн л гэнэ бусдын бүтээлийг үг үсэггүй шахам хуулчихсан хэдэн номоо өөрийнхөө нэрээр авторлачихаад дуугүйхэн хүүхдүүдийнхээ өмнө тараачихаад маргааш нь мөнгийг ичих ч үгүй” багшийнхаа номны мөнгийг” хэмээн гараа сарвайлгаад зогсч байдаг нь нууц биш. Энэ мэтчилэн шахааны бизнесийг эвтэйхэн хийгчдийн нэг. Бас болоогүй ээ цалингаасаа гадна дэвтэр засалт, илүү цаг гэх мэтчилэн аар саар мөнгө нь нийлээд авч байгаа цалингаас нь бараг давчихдаг гэнэ.
Тиймээс багш нар цалин нэмүүлэх тухай асуудлаар арай ч ийм ахархан бодол гаргаж, гудамжинд суух нөхцөл байдал бүрдээгүй. Харин ч хийж байгаа ажил, багш хэмээх үнэ цэнээ бодсон ч юм юмний түрүүнд савсалзаж хэн нэгэн хүний гар хөлж болж, ажил хаяад байх шаардлага үнэндээ алга. Монголын оюуны их хөрөнгө оруулалтыг хийх үйлсэд чин үнэнчээр зүтгэж яваа багш нараас бол арай ч ийм бодол гарахгүй дээ. Харин боловсролыг мөнгө олох хэрэгцээгээ болгосон усан толгойтой хэзээ ч юу ч хийхээс буцахгүй байгаа зарим багш нарыг гар хөлөө болгож ашиглахаа боливол яасан юм бэ эрхэм үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч С.Ганбаатар аа. Мөн дашрамд дурдахад нэмнэ ээ гээд байхад нэмээ гээд гудамжинд жагсаад байгаа зарим багш нар баахан олон шавь нараас ичээсэй. Аягүй бол ардын сургуулийн босгож дөнгөж алхсан бяцхан шавь нар чинь цалинг тань нэмнэ гэдгийг аягүй л бол аль хэдий ойлгочихсон байж байх даа. Тэгээд ажилгүй сууж байгаа залуу багш нар ч олон байгааг анхаарахад илүүдэх юун.
Б.Даваа
URL: