Бөхийн өргөөний хаалга өшиглөж танхайрсан иргэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ
Монгол Бөхийн өргөө рүү УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат тэргүүтэй 20 гаруй залуу орохыг оролдож, улмаар хаалгыг үүдийг нь эвдэн цонхоор нь нэвтрэхийг завдсан явдал саяхан болсон билээ. Тэгвэл Бөхийн өргөөний хаалга өшиглөж, танхайрсан иргэнд эрүү үүсгэсэн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлжээ. Тус этгээд нь Налайх дүүргийн харьяат бөгөөд 33 настай гэнэ. Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлээр шалгаж байгаа юм байна.
Уг заалтад “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, гэмтээх, эсвэл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй бол 2-8 жил хүртэлх хорих ялаар шийтгэнэ” гэж хуульчилсан байдаг аж.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
баянаа өвгөн сүхбат хоёрыг хорь