Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын гишүүн асан Д.Гантулгаар хэлэх үгээ бэлдүүлдэг байжээ

712-1529971200headДорждугарын Гантулга УИХ-ын гишүүнээс хүсэлтээрээ чөлөөлөгдөөд удаагүй байна. Хэдийгээр үнэн худал нь мэдэгдэхгүй хэл аманд орооцолдож, хүчингийн гэх хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж буй ч түүнийг оюутан байхаасаа л маш их идэвх чармайлттай, уран илтгэх авьяастай нэгэн байсныг үеийнхэн нь мэддэг. Хэнтий аймгийн сурагчдын зөвлөлийн идэвхтэн Д.Гантулга Улаанбаатар хотод ирж, “Сан” дээд сургуулийн оюутан болжээ. Уг сургууль нь Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы хувийн сургууль байсан ба Д.Гантулга ч захирлынхаа итгэлийг төд удалгүй олсон байна. Тэр бүү хэл  оюутан байхдаа л УИХ-ын 2008 оны сонгуульд нэр дэвшиж байсан Н.Баяртсайханы зөвлөхөөр ажиллаж, хэлэх үгийг нь бэлтгэдэг байжээ.

УИХ-ын гишүүн Л.Болд УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр үг хэлэхдээ: ” Д.Гантулга эр зориг гаргалаа. Хэрэв хуулийн байгууллагаар гэм буруугүй гэдэг нь тогтоогдвол түүний өмнө улс төрийн маш өргөн зам байгаа” хэмээсэн билээ.
О.Эрдэнэбилэг
Sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих