Энэ жилийн наадмаар хурдан морь уралдах уу?

olloo_mn_1405157818_mori07096431440812018-06-06-19-07[www.urlag.mn]Монгол түмний аугаа өв соёл, түүхэн уламжлалын илэрхийлэл болсон эрийн гурван наадмын нэг төрөл болох хурдан морины уралдаан сүүлийн жилүүдэд шүүмжлэл дагуулах болсон. Учир нь хурдан морины уралдааны зохион байгуулалтын зөрчил, маргаан будлиан хэрээс хэтэрч, хяналтаас гарснаар нийгмийн дургүйцлийг хүргэхэд хүрсэн. Түүний тод илрэл бол өнгөрсөн жилийн наадмын хурдан морины уралдаанд бүртгүүлсэн нийт морьдын 70 гаруй хувь нь эрлийз гэсэн шалтгаанаар хасагдаж, уралдсан цөөхөн хэдэн морьдын дунд эрлийз хэмээх тодотголтой морьд уралдаж, түрүү айраг хүртсэн нь олон зуун уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж, уур бухимдлыг төрүүлж, наадмаар морио уралдуулахгүй байх сонголт хийхэд хүргээд байна.

   Нийгэм олон нийтэд таалагдсан ч, нийт уяачдын дургүйг хүргэсэн утга учиргүй морь хасалтыг зохицуулчихмаар хэд хэдэн дүрэм журам байгаа ч асуудлыг шийдэх хэмжээнд байж чадахгүй байгаа нь энэ жилийн наадамд монгол эрлийзийн хэрүүл маргаан үргэлжилж, уяачид уралдааныг зорьж ирэхгүй л болов уу. Тиймээс монголын төр, төр шиг байж, төрийн түшээд нь тууштай ажиллаж, дээрхи маргаан будлиан, хэрүүл тэмцлийг таслан зогсоосон хуультай болж, хэрэгжүүлж ажиллахгүй бол эрийн гурван наадмын нэг төрөл, хурдан морины уралдааны аугаа өв соёлыг өвлөн уламжилж яваа уяачид маань хэрүүл тэмцэл, зодоон цохионы бай болж, эцэс сүүлдээ эрүүгийн гэмт хэрэгтэн болоод дуусах нь байна.

Zaluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих