Т.ЭРДЭНЭТУЯАГ ИХ ХЭМЖЭЭНИЙ АВЛИГА АВЧ БАЙХАД НЬ БАРИВЧИЛЖЭЭ

atgӨнгөрсөн баасан гаригт (2018.06.22) Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяа нь  бусдаас их хэмжээний авлига авч байгаа үйлдэл дээрэ баригджээ. Тэрбээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгэн компанид явган хүний зам хааж барилга барих зөвшөөрлийн тухайд давуу эрх олгосны шан харамжид 60 сая орчим төгрөг авсан гэх мэдээлэл байна.

 АТГ-аас энэ хэргийг шалгаж буй бөгөөд түүнийг  албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулжээ.


URL:

Нэр: Anonymous Огноо: 28 June 2018

авсан байж болзошгүй гээд юу солиороод байгаан. үйлдэл дээрээ баригдсан гээ биз дэ. үйлдэл дээрээ баригдсан юм бол бүх юм тодорхой шдэ

Сэтгэгдэл бичих