Нөхөн болон дахин сонгуульд сонгогчдын 50-иас илүү хувь нь оролцов

2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр болсон Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуульд Монгол Ардын Нам, Ардчилсан Нам болон Монгол Ардын Хувьсгалт Нам, мөн АН-МАХН-ын Төв нутаг эвслийн нийтдээ 79 нэр дэвшигч оролцож өрсөлдлөө.

Нөхөн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын 51.64 хувь нь, дахин сонгуульд 50.78 хувь нь тус тус  оролцож  саналаа өгсөн байна.

Хуульд зааснаар, Аймаг, сумын сонгуулийн хороо сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, шийдвэрээ нийтэд долоо хоногийн дотор мэдээлж, Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэх үүрэгтэй билээ.

Аймаг, сумын сонгуулийн хорооноос ирүүлсэн урьдчилсан мэдээгээр, сонгуулийн 17 хэсэгт  сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй байна.

Сонгуулийн тухай хуульд, нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор амралтын өдөр нэмэлт санал хураалт явуулахаар заасны дагуу  эдгээр хэсэгт энэ бямба  гарагт буюу 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нэмэлт санал хураалт явуулахаар төлөвлөж байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих