Дугуйн холбоо хувьсгал хийв

Монголын Дугуйн Холбоо худал ярьдгаараа нэрд гарсан МДХ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Батбаяраас яс салжээ. Дугуйчид ээлжит бус бага хурлаа хийж, Ерөнхийлөгчөөрөө дугуйн Спортын мастер Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөрийг сонголоо.

2007 онд эрхэм УИХ-ын гишүүн Ц.Батбаяр хүлээн авч Монголын дугуйн спортыг хөгжүүлнэ хэмээн сонгогдсон боловч дугуйчдын төлөө юу ч хийгээгүй байна.  2011 оны 7 сард болсон МДХ-ны ээлжит бага хуралд “Одоо би ёстой ойлголоо, одоо яг ажил хийнэ” хэмээн залж суудал дээрээ тогтсон ч энэ удаа дугуйчид дахин хууртахгүй гэж шийджээ.  Тэрээр Ерөнхий нарийн бичгийн даргаараа Цанын спортын тамирчин Н.Отгонбаатарыг томилж МДХ-оор ирэх сонгуульд шоудах гээд барсангүй.

2011 оны 11 сарын 25-нд МДХ-ний тэргүүлэгч, дасгалжуулагч, идэвхтнүүд арай гэж эрхэм ерөнхийлөгчтэйгээ уулзах үед  дугуйчдыг дайрч давшлан ажлаа зохион байгуулж чадаагүй буруугаа тохох гэснийг Дугуйчид эсэргүүцэн босож эрхэм гишүүн өргөдлөө бичээд гарахаас өөр аргагүйд хүрчээ.

Эрхэм гишүүн Ц.Батбаярын гол алдаа нь баг бүрдүүлж чадаагүй ба экс Ерөнхий нарийн бичгийн дарга гавьяат тамирчин Ж.Өлзий-Оршихийг тахин шүтэж нэг хүний үгийг үг болгож хувийн Дугуйн холбоо байгуулах гэсэнд оршиж байгаа юм.

Гавъяат тамирчин Ж.Өлзий-Орших нь 2011 оны 7 сараас өнөөг хүртэл ажлаа албан ёсоор хүлээлгэж өгөхгүй 280 сая төгрөгийг юунд зарцуулсан тайлангаа тавихгүй луу унжиж улмаар МДХ-ний дээд байгууллага болох МҮОХ-ний Хяналтын албанаас хүртэл зугатааж олдохгүй сурагтай байна. Гавъяат тамирчин маань Гавъяат луйварчин болж байх шиг байна даа! Дугуй дугуйгаа олноо гэж.

Дугуйчдын 75 хувийн саналаар сонгогдсон Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр нь удмаараа  дугуйчин бөгөөд Эцэг Даваахүү нь дугуйн спортын мастер , ээж Сугар нь мөн дугуйчин байжээ.

Д.Баттөр нь 10-17 насандаа дугуйгаар хичээллэж Залуучуудын ангилалд шилдэг тамирчдын эгнээнд багтаж Залуучуудын Улсын аварга болж Сангийн яаманд хуулийн мэргэжилтнээс эхлээд ахлах мэргэжилтэн, Газрын орлогч, Газрын дарга. Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих