АВЛИГА АВСАН ХЭЛТСИЙН ДАРГА НАРЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Нийт 20 гаруй аж ахуй нэгжүүдээс нэг удаагийн үйлдлээр 3 саяас дээш төгрөгийн авлига авсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон МХЕГ-ын хэлтсийн дарга асан Б.Аззаяа, Т.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг НПГ-аас харьяа дүүргийн шүүхэд шилжүүлжээ.
Хэргийг сануулахад, Б.Аззаяа, Т.Баярсайхан хоёрт аргагүй байдалд орж, авилга өгсөн байж болзошгүй 20 гаруй аж ахуй нэгж, байгууллага байгааг шалгалтаар тогтоожээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа, Хорио цээрийн хэлтсийн дарга Т.Баярсайхан нарыг Авилгатай тэмцэх газраас өнгөрсөн оны 12-р сарын 7-нд саатуулж, тухайн үед тэдний гэрээс 500 орчим сая төгрөг хураан авсан билээ.
О.Сайхан
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Баригдсан нь энэ хэд болохоос баригдаагүй нөхөд маш их байна. Баригдсан ч буцаж томилогддог нам дагасан шилдэг авлигачид их бий. Н.Цагаанхүүгээс олигтой амьтан байсан бол ингэж ч балрахгүй байх байлаа. Дандаа намчдыг буюу үл бүтэх нөхдийг мөнгөөр их томилсон. Одоо байж байгаа царайг нь харахад л хангалттай. Хэлтсийн дарга нар бол бүр инээдтэй мэргэжил боловсрол байхгүй хүмүүсийг мөнгөөр томилчоод тэднээсээ ажлын үр дүн нэхээд юу олж долоох гэсэн юм. Худал хэлж ээ гэж байвал та бүхэн Замын-Үүд, Сэлэнгэ, Буянт-Ухаа боомтууд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хил хорио цээрийн хяналтын газар очоод газар дээрээс нь харахад бүхнийг ойлгоно. Эдгээр хэлтэс, газар гэх нэгжид мэдэх чадах юм байхгүй, их зантай ар талын татаасаар л энэ өндөрлөгт ирсэн дарга, даамал хүмүүс маш их бараг 90% нь. Дээр нь ажлын байранд архи ууна, авлига авна. Түүнд хүлээлгэдэг хариуцлага ч гэж алга. Бодвол эрх ашиг нэтгэй нөхөд нь толгой түрүүг нь илж хаацайлдаг байх. Ажил сайжруулья, ирэдээ аюулгүй орчинд амьдруулья, хуулийн засаглалыг сайжруулах тал дээр хамтарч ажиллая гэж нэг бус нэлээн хэдэн удаа ерөнхий байцаагчид хэлж байсан боловч болохгүй, бүтэхгүй, иргэд ядуу байна цааргалдаг төрийн байгууллагын дарга мяндагтан Н.Цагаанхүүгээр дуусах болтугай. Дахин хэлэхэд албад хэлтсээр байршуулсан зөвхөн цалин авах л зориулалт бүхий ажил хийдэггүй, юуг ч үл тоодог, огт хариуцлага үүрдэггүй этгээдүүддээ томилсон шигээ хариуцлагаа тооцоод сольж ажиллахыг хүсье. Бүх нийтээрээ хариуцлагатай байя.