Эхнэр нь ДАШТ үзэхийг зөвшөөрөөгүй эрийг найзууд нь ингэж авч явжээ

Хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигч бүр дөрвөн жилд ганц удаа болдог ДАШТ-ийг очиж үзэхийг мөрөөддөг нь лав.

44568255b2c67bec6e3d41

Мексикийн Хавьер гэгч залууд таагүй явдал тохиолджээ. Учир нь эхнэр нь түүнийг Орос руу явахыг зөвшөөрөөгүй байна.

.

2014 онд Бразилд болсон ДАШТ-ийн дараа таван найз Орост болох тэмцээнийг очиж үзэхээр шийдэж, мөнгө цуглуулж эхэлжээ.

Олон хүн өмнөх ДАШТ-д машинаар очиж байсан болохоор залуус дунд гарын автобус худалдан авч, үүнийгээ будаж янзлахаар шийдсэн байна.

Залуус мөнгөө хуримтлуулж дууссан ч тэр сайхан өдөр хамтдаа байж чадаагүй аж.

Учир нь Хавьерыг эхнэртээ ДАШТ үзэхээр явах гэж буй тухайгаа хэлэхэд, бүсгүй түүний явахыг зөвшөөрөөгүй байна.

Хавьер энэ муу мэдээг найз нөхдөдөө дуулгахаас өөр аргагүй болжээ.

Хавьер хамт яваагүй ч найзууд нь түүнийг картон цаасан дээр дүрсийг нь буулган авч явахаар шийдсэн байна.

Ийнхүү тэд футболка өмссөн найзынхаа зургийг картон цаасан дээр буулгаж, цамцан дээр нь: “Манай эхнэр намайг явуулсангүй” гэж бичжээ.

Найз нар нь Орост ирээд түүний зургийг явсан газар бүртээ авч явжээ.

С.Инда

Bataar.mn


URL:

Tags:

Нэр: unshigh Огноо: 24 June 2018

hoorhon umaa. byyr ene hyniig ih orovdloo

Сэтгэгдэл бичих