ИНЕГ-ын хурган дарга нар бусдыг зодож гэмтээжээ
Тавдугаар сарын 31-нд ИНЕГ-ын эрх бүхий албан тушаалтан ажлын шаардлага тавьсан бармен залууг зодож хамрыг нь хугалсан хэрэг гарчээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жуулчин” төвийн караокед ИНЕГ-ын эрх бүхий удирдах албан тушаалтан дөрвөн хүн үйлчлүүлж байсан бөгөөд баарны дотоод журмыг зөрчин тамхи татаад байсан учраас бармен О.Т нар шаардлага тавьсан аж.
Шаардлагыг эсэргүүцсэн залуус элдэвээр хараан тус газрын ажилтан залууд хүч хэрэглэн зоджээ. Эл асуудлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэс албан хаагчид бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үндэслэлээр шалгаж байна.
Хэрэгт холбогдоод буй Н.Мөнхсүрэн ИНЕГ-ын Дотоод аудитын албаны, Ё.Эрдэнэбат Агаарын навигацийн бодлого зохицуулалтын хэлтсийн даргаар ажилладаг юм байна. Хохирогч О.Т нар тэр явдлаас хойш ажлаасаа гарсан бөгөөд гэртээ эмчилгээ хийлгэж буй юм байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ё. ЭРДЭНЭБАТ ГЭДЭГ ЧИНЬ ХАМТ АЖИЛЛАЖ БАИСАН СУНДУЙГАА ХЭРЭГ ХИЙСЭН БАЙХАД НЬ НУУН ДАРАГДУУЛЖ БАЙСАН НӨХӨР ШҮҮ. СУНДУЙ НЬ ХАМТ АЖИЛЛАДАГ БҮЙСГҮЙДЭЭ БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛЖ БАЙСАН ГЭДЭГ ЮМ БИЛЭЭ. ХӨӨРХИЙ БҮЙСГҮЙГ АЖИЛ МЭРГЭЖЛЭЭР НЬ ӨӨД НЬ ГАРГАХГҮЙ БАЙГАА ГЭСЭН ОДООГ ХҮРТЭЛ…..