ЗАМЫН ЦАГДАА ИЙН БИЧЖЭЭ /Уншаад үзээрэй/

31984

Өнгөрсөн шөнө хонож ажиллаа. Согтуу жолооч бүрийн учруулж болзошгүй хохирлыг тооцох боломжгүй ч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12 тохиолдлыг таслан зогсоов. За энэ ч яахав хонож ажиллах бүрт ийм л байдаг. Би нэг жолоочоос асуув. – цагдаад баригдхаас айдаггүй юм уу? гэхэд азаа үзсэн юм гэнээ. Миний бодлоор согтуугаар машинаа бариад хүрэх газраа хүрч чадсан нь азтай ч надад баригдсан нь бүр ч азтай. За тэгээд азтангууд маань гуйж гарна даа. 300,000 төгрөг өгие 500,000 төгрөг өгие гээд л. Баян байгаа биз? дуудлагын жолооч 10,000 төгрөг гэсэн. тэгэхээр 30 аас 50 дуудлагийн жолооч хөлслөх мөнгө. 50 дуудлагийн жолооч энэ нөхөдүүдийг машинтайг нь өргөөд гэрт нь хүргэсэн ч чадна байх. За тэгээд амьдралынхаа бүх л зовлон зүдгүүр нарийн ширийнийг тоочиж өгнө дөө. Хамаг амьдралаа авч ирээд миний ажилтай холино шүү дээ. Миний бодлоор хүний хамаг зовлон сонсдог 2 ажлын нэг нь ЗАМЫН ЦАГДАА нөгөө нь ЛАМ байдаг байхаа. Баахан зовлонгоо дагаад л яриж өгөөд л байна. Тэгээд сүүлд нь зовлонтны өмнө би НҮГЭЛТЭН болсноор миний ажил дуусна даа. Үзэн ядагдаж эхэлнэ шүү дээ. Өөдгүй залуу , зовлон ойлгодоггүй ,ээж аавгүй, эхнэр хүүхэдгүй байх, амьдрал ойлгодоггүй, залуу хүний шинжгүй гээд хүнд байж болохгүй баймаар бүх л муу чанаруудыг надад үүрүүлнэ. Өглөө ажлаас буугаад гэрлүүгээ явхад бие нэг л хүнд болсон байдаг. Хонож ажилсандаа ядраад ч юм уу? эсвэл зовлон сонсож элдэвээр хараалгасаар байгаад ч тэр юм уу бүү мэд. Машин шиг хөөстэй угаалгаар ороод өөрийгөө зад угаалгамаар ч юм шиг эсвэл тоос соруулагч шиг зүйлээр шөнө сонссон бүхнээ соруулаад хаячихвал сайхан болчих юм шиг. Хэцүү нь хэцүү, гэхдээ би 12 айлын амьдралыг амар амгалан үлдээж чадсан ч юм бил үү гэсэн бодлоор муу тоосоо гөвөөд гэрлүүгээ ордог юм даа. Энэ бол миний зовлон биш ажлын маань нэгээхэн хэсэг нь юм байх уншсанд баярлалаа..


URL:

Сэтгэгдэл бичих