Гялгар ууттай сүү, сүүн бүтээгдэхүүн эрүүл мэндэд халтай

11e9dcaa15bccdccgreatГялгар ууттай сүү, сүүн бүтээгдэхүүн хүний биеийн эрүүл мэндэд аюултай гэдгийг эмч нар анхааруулж байна.гялгар уутанд савлагдсан сүүн бүтээгдэхүүн ходоод гэдэсний үйл ажиллагааг хямраах магадлалтай гэнэ шүү. Гялгар уут элгэнд хортой бодис болох фталатуудыг ялгаруулдаг байна.

Судалгааны үеэр гялгар ууттай сүү, сүүн бүтээгдэхүүнүүдээс 25 удаагийн дээж авч, лабораторийн нөхцөлд шинжилгээ хийжээ. Тэгтэл гялгар ууттай сүүний 58 хувьд нь фталат агуулагдаж байсан аж. Сүүн бүтээгдэхүүнүүдээс гадна ердийн цэвэр усыг гялгар уут, хуванцар саванд хадгалж болохгүй.
Ер нь бол гялгар ууттай, хуванцар савтай аливаа шингэн аюул тарих магадлалтай гэнэ. Фталат нь синтетик материалтай хувцас, барилгын материал, хуванцар тоглоомонд ихээр агуулагддаг юм. Бат бэх чанарыг нь нэмэгдүүлэхийн тулд хуванцарт нэмж хийдэг аюултай нэгдлийг фталат гэдэг билээ.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих